Биеэ үнэлж байсан монгол оюутан зочид буудлынхаа цонхоор үсэрчээ

20130427_solongosИнчоны нэгэн сургуулийн оюутан монгол эмэгтэй зочид буудлаас үсэрч хүнд бэртэл авсан талаар Солонгосын хэвлэлүүдээр мэдээлжээ. Ёнсү дүүргийн цагдаагийн хэсгээс өгсөн мэдээллээс үзэхэд Монголоос ирсэн оюутан А(22 эм) нь өнгөрсөн 12-ны шөнө гурван цагт Кёнги мужийн Ансан хотын нэгэн зочид буудалд биеэ үнэлж байгаад цагдаа ирж байгааг хараад үсэрчээ.

Цагдаа нар тэр өдөр А-гийн байрлаж байсан өрөөний хажуугийн өрөөнд гарсан хүчирхийллийн хэргийн дуудлагын дагуу тус зочид буудалд очиж явжээ. А-гийн гар болон хөл нь хургарч Сөүлд байрлах нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.

Энэ хэргийн талаар цагдаагийн газрын холбогдох ажилтан хэлэхдээ “Буудалд шалгалт хийж байна гэж бодоод айсандаа үсэрсэн гэж үзэж байна” хэмээн түүний талаар хэлсэн байна.

 


URL:

Нэр: aerwr Огноо: 28 March 2016

werw

Сэтгэгдэл бичих