Х.Тэмүүжин гишүүнийг шүүх хурал болно

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин сонинд өгсөн ярилцлагаасаа болж шүүхэд дуудагдаад байгаа билээ.

Түүнийг хуульч С.Нарангэрэл “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ярилцлага өгөхдөө миний сурч мэдсэн зүйлийг хуучирч, хоцрогдсон. Социалист нийгмийн үед дээд боловсрол эзэмшсэн учир түүгээрээ л сэтгэж байна хэмээн нэр хүндэд халдсан. Тиймээс шүүхэд хандлаа” гэдгээ мэдэгдэж байсан.

Хуульч С.Нарангэрэлийг шүүхэд хандсаны дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс асуухад “Шүүх хурлын талаар надад юу ч мэдэгдээгүй” хэмээсэн юм. Харин маргааш хуульч С.Нарангэрэлийн нэхэмжлэхтэй шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох аж.


URL:

Сэтгэгдэл бичих