Далан худалчийн 1072

dalanhudalchТа “Эр хүний 13 мэх” гэж дуулснаас биш 933 заль гэж сонсоогүй биз. УИХ-ын сонгууль дөхө­хөөр л элдэв бусын амлалт өгч баахан ший жүжиг тавьдаг болохоор шаргал ордны “оршин суугчид”-ын чадварыг ийн үнэлж болох юм. Яагаав, өн­гөрсөн парламентын сон­гуулиар иргэн бүртээ хувь­цаа тараана, тэр нь 933 төгрөгийн үнэтэй 1072 ширхэг байна гээд л бурс­ныг нь та бүхэн санаж бай­гаа биз. Уг нь 2008 оны сон­гуулиар иргэн бүрт МАН нэг сая, АН 1.5 сая төг­рөг тараах юм болсон ч сүүл­дээ ийнхүү зөвхөн хувь­цаа болж таарсан билээ.

“Эрдэнэс Тавантол­гой”-н хувьцааны үнийг анх зарлахад цахим ертөнцөөр ““Роснефть”, “Юкос”-ын хувьцааны ханшийг В.Путин, Д.Мед­ведев хоёр бодож гаргаад байна уу, BOC-ийн хувь­цааг Ху Жинтао бодож гаргаж байна уу” гэх шог яриа тараад байсан юм.

Уг нь энэ хувьцаа иргэдийн дансанд орсноор монголчууд катарчуудаас дутахааргүй бүгдээрээ тансаг харшид амьдрах чинээний баян болно гэж засаг амлаж байв.

Энэ мэтчилэн том Та­вантолгойн үнэт цаасны ханш хэдэн мянган “но­гоон” байх тухай ир­гэдийн хүлээлт рүү Зас­гийн газар ийнхүү “ус цацсан” юм. Тиймээс нэгэнт төрд гарах гэж иргэн Нямын ам­лалтыг УИХ-ын гишүүд авсан л бол сая төгрөгөө ч тараагаад хувьцаагаа ч өгөх учиртай гэж олон нийт харж байна. “Ир­гэддээ өгөх 1072 хувь­цаагаа нэг сая төгрөгтөө хуваагаад сонгуулийн ам­лалтаа биелүүлсэн нэр зүүж байна” гэж “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд хэллээ. “Нүглийн нүдийг гу­рилаар хуурах” гэгчээр амлалтаа “хулгай”-гаар солилоо. Яагаад гэхээр, нэгэнт иргэдэд хоёр нам мөнгө амласан уу, ам­ласан. Нийлээд 2.5 сая төгрөг өгнө гэж томроод эцэст нь бөөрөнхийлсөөр ийн хувьцаан дээр буусан хэрэг.

Өөрөөр хэлбэл, Зас­гийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэддээ үнэгүйгээр ол­гохоор шийдвэрлэсэн нь нэг сая төгрөгөө бэлнээр авч эхэлсэн хөгшид, хөгж­лийн бэрхшээлтэй иргэд, оюутны сургалтын төлбөр болох 500 мянган төг­рөгийг төрөөр хоёр жил төлүүлсэн оюутнуудаас бусдад нь хамаатай зүйл болж таарсан юм.

Ганц удаа хариуцлага­гүй мэ­дэгдэл хийсэн гэж Японы Ерөнхий сайд ог­цор­дог. Гэтэл Монголд хааж нуусан бүхэн нь ил­рээд байхад ч хараагүй, мэдээ­гүй юм шиг парла­мент­чид нь “ширэн” нүүр­лээд сууж байх нь энэ.

Ж.ЦОГЗОЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих