Намибийн Хусаб (Husab) ураны уурхайн олборлох үйлдвэрийг бариж эхэллээ.
Намиби улсын Хусаб ураны уурхайг Хятадын Гуандон цөмийн эрчим хүчний корпорацийн охин компани болох Таурус Минералс компани эзэмшдэг бөгөөд 2012 оны 11 сард Намибийн Уул уурхай, эрчим хүчний яамнаас тус уурхайн олборлолтын зөвшөөрлийг олгожээ. Уурхайн олборлох үйлдвэрийг барих ажил албан ёсоор эхэлсэн бөгөөд 2015 онд дуусч, бүтээгдэхүүнээ 2017 оноос гаргаж эхлэх ажээ.
Husab (Image: CGNPC)
Тус уурхайгаас жилд 5770 тонн уран гарган авахаар төлөвлөж байна. Хятадын Гуандон цөмийн эрчим хүчний корпорацийн үзэж байгаагаар Хусаб уурхайг 20-оос олон жил ашиглах аж.
2013.04.22
Researched and written
by World Nuclear News
URL: