Болгоомжил!!! Б.Баярмаа нэртэй луйварчин үйлчлүүлэгчдийнхээ нууцыг дэлгэдэг
Манайд тураах, эрүүлжүүлэх нэрийн дор есөн жорын төвүүд үйл ажиллагаа явуулдаг боллоо. Б.Баярмаа хэмээх гуч хол гарсан эмэгтэй Baily dance нэртэй бүжгээр эрүүлжүүлж, тураах төв гээчийг нээхдээ хэвлэл, мэдээллийнхнийг хүртэл төөрөгдүүлж дөнгөдөг бололтой. Өөрийгөө Азийн аварга хэмээн өргөмжилдөг энэ хүний бизнест нэг ёсны хөрөнгө оруулалт хийж, түүний уран үгэнд хууртан хичээллэж байсан хүмүүсийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллээр удаа дараа дэлгэж, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх явуургүй арга хэрэглэдэг аж.
Мэдээж ямар нэгэн аргаар жингийн бага зэрэг илүүдлээ хасахыг хүсч байгаа хүмүүс олонд дэлгэхийг хүсэхгүй шүү дээ. Б.Баярмаа гэгч эмэгтэйд бизнесийн ёс зүй, соёл алга. Нэр хүнд бүхий дуучны нэрээр гул барьж хэвлэл, мэдээллээр ярилцлага өгдөг зальжин аргадаа улам гаршиж байна. Тэр ч бүү хэл төв хэмээх умгар өрөөнд нь очиж үзээд, эрүүл ахуй, ариун цэвэр стандартын шаардлагыг нь голоод хичээллээгүй хүмүүсийг хүртэл сэтгүүлд нийтлүүлэн нэр төрийг нь гутаажээ.
http://shock.mn/?dazo=news&newsid=8751&catid=1
URL: