Иракт мөргөлдөөн гарав

01-ytruieoghfdjkslbfndm123-ны өдөр Иракийн умард нутгийн Киркук мужийн Хавижа хотод Иракийн Аюулгүйн арми болон Суннитын бүлгийн Исламын жагсагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, 50 хүн эндэж, 150 гаруй хүн шархадсан байна.

Иракийн орон нутгийн албаны хүн хэлэхдээ, Иракийн Аюулгүйн арми 23-ны үүрийн 5 цагийн үеэр Хавижа хотын засгийн газрын эсрэг жагсагч Суннитын бүлгийн баазад орж, зэвсэгт мөргөлдөөн гарлаа гэжээ. Аюулгүйн армийнхан усан буугаар жагсагчдыг тараах үед тэд буугаар хариу гал нээсэн байна. Үүний улмаас Аюулгүйн арми ч мөн хариу галласан гэж тэрээр хэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эндэгсдийн дунд Иракийн 9 цэргийн цагдаа байжээ.

Сүүлийн үед Иракийн Суннитын бүлэг болон Шийтийн бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн улам хурцдаж, энэ удаа сүүлийн 4 сард гарсан эндсэн хүний тоогоор хамгийн олон ноцтой мөргөлдөөн болжээ.

\Сарантуяа орчуулав.\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих