Лүшаны аврах ажиллагаа үргэлжилж байна

big_68f0729dbfa0e2e0301e7f43002c0610_xl  Сычуань мужийн Лүшаньд хүчтэй газар хөдлөөд 5 хонож буй ч аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх онц багийн ахлагч, Бээжингийн цэргийн тойргийн 38-р армийн штабын дэд дарга Фү Сяогуан хэлэхдээ, нурангиас амьд хүн, сураг тасраад байгаа хүмүүсийг хайж олно гэсэн найдлага тасраагүй. Одоо авралтын бодисуудыг яаралтай тээвэрлэж хүргэж байгаа бөгөөд түр суух газрыг байгуулж, эрүүл мэндийг батлан, өвчин тахал, галаас сэргийлэх ажлыг бүх талаар хийж байна гэжээ.

Орон нутгийн эмнэлгүүд газар хөдлөлтөд шархдагсдыг идэвхтэй эмчлүүлж, 23-ны өдрийн 19 цагийн байдлаар Сычуань мужийн эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн салбаруудын эмчилсэн хүн давхацсан тоогоор 15554-д хүрчээ.

Сычуань мужийн Ардын засгийн газрын яаралтай байдлыг удирдах төвийн мэдээлснээс үзвэл, 23-ны өдрийн 18 цагийн байдлаар газар хөдлөлтөд 193 хүн эндэж, 25 хүн сураггүй болж, 12211 хүн шархадсан ба үүнээс 995 нь хүнд шархаджээ.

23-ны өдрийн 20 цагийн байдлаар, Лүшаний 7 баллын хүчтэй газар хөдлөлтийн бүсэд 3667 удаа чичирхийллээ гэж Сычуань мужийн газар хөдлөлтийн газар мэдээлсэн байна.

\Сарантуяа орчуулав.\ china radio

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих