Өндөгний шимт чанар болон түүний хэрэглээ

551407_563235720375283_972873253_n
Өндөгний тэжээллэг чанар нь үл орлогдох уураг, эрдэс бодисын хэмжээгэээр тодорхойлогдоно. Хүний бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай биологийн идэвхт бодисыг хэмжээ ба чанараараа агуулсан хамгийн үнэт түүхий эдийн нэг нь өндөгний цагаан уураг юм. A, E, тосонд уусдаг, В1, В2, В12 витаминаар баялаг. Өндөгний шар уураг бусад хүнснээс ихээр холестрин агуулдаг учир өндөг нэг дор ихийг идвэл судас хатуурах явцыг түргэсгэдэг.

Ямарваа хүнсэнд сайн талууд олон байдаг ч хоол хүнснийг зөв тохируулж хэрэглэхгүй бол муу үр дагаварууд ч байдаг. Хоолны харшлын ихэнх нь өндөгнөөс үүсэх магадлал өндөр байх тул хоолны зохицол, хэрэглээ, өндөгний чанар зэргийг сайн анхаарч хоол хүнсэндээ хэрэглэх нь чухал юм. Өндөгний шар уургийг халуун сүүтэй, хөөсөртөл хутгасан цагаан уургийг халуун хандтай холиход өндөр температурын үйлчлэлээр олонх харшил үүсгэгчүүд устдаг байна. Өндгийг түүхийгээр нь хэрэглэх шаардлага гарвал нимбэгний шүүс эсвэл хүчиллэг жимсний шүүсийг өндөгний уургаа өтгөрүүлэн хольж хэрэглэх нь зохистой. Өндгийг амтлаг хоол хүнс,нарийн боовны төрөл болон зууш саладанд илүү хэрэглэхээс гадна шөлтэй хоолны илчлэгийг нэмэхийн тулд мөн хэрэглэнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих