Ховдын махны наймаачин асан Б.Пүрэвдорж боловсролын салбарыг “баллах”-аар зорьжээ

16700_2839Монгол улсын хөгжил дэвшилд боловсролын салбар чухал үүрэгтэй гэдэгтэй хүн бүхэн санал  нийлэх биз. Тиймээс энэ салбарыг чадварлаг, туршлагатай  хүмүүс удирдах ёстой.  Монголын оюуны  уул уурхайн нэг болсон МУБИС-ийн ТУЗ  хэд хоногийн өмнө хуралдаж,   бүтэц бүрэлдэхүүндээ  өөрчлөлт оруулж МУБИС-ийн ТУЗ-ийн даргаар ГИХАЭГ-ийн дарга Б.Пүрэвдоржийг сонгожээ.  МУБИС-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон  Б.Пүрэвдорж нь Гаалийн байгууллагаас хөөгдсөн,  Ховд аймагт махны үйлдвэр барих нэрийдлээр төсвийн их хэмжээний мөнгийг шамшигдуулсан, Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрийг барин ил далд ярьж  “ажлаа амжуулж” явдаг,  өнгөрсөн УИХ-ын сонгуульд АН-аас Ховд аймагт нэр дэвшсэн  ч сонгогчдоос   АН-ийн түүхэнд байгаагүй  хамгийн бага санал авсан, Ховд аймгийн Засаг дарга  Д.Цэвээнравдангийн бүрэн эрхэд  далдуур нөлөөлж, аймгийн цэцэрлэг, сургуулийн багш удирдлагын томилгоог эндээс “зохицуулж” хэл аманд орооцолдсон  гээд яриад байвал  балаг ихтэй нэгэн.

МУБИС бол  Монголын боловсролын  салбарын ирээдүйг тодорхойлогч багш  нарыг бэлтгэдэг   чухал сургуулиудын   нэг. Энэ салбарыг  ашиг сонирхолын зөрчилтэй,  төсвийн мөнгөөр сонгуульд оролцсон, мэдлэг чадвар дулимаг  хүн удирдах ёсгүй. Тиймээс МУБИС-ийнхан  энэ асуудлаа эргэн  харах нь зүйтэй болов уу. Эс бөгөөс МУБИС хөгжин дэвших бус, уруудан доройтож магадгүй болоод байна.

Ц.Мөнх.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих