МУГТ Г.Өсөхбаяр энэ сарын 30-нд эх орондоо ирнэ

4d841c0b8b6b2154originalМонгол түмний бахархал болсон, гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр Хойд туйлын 90 градус, дэлхийн зулайд энэ сарын 20-нд буюу төрсөн өдрөөрөө алтан соёмбот Төрийнхөө далбааг мандуулсан билээ. Эверестийн оргилд төрийнхөө далбааг хоёр удаа мандуулж, Монгол түмнийхээ хийморийг хурайлсан Өсөхөө гавьяат маань “Түмэн олноосоо сонгогдсон Төрийн тэргүүнийхээ санаачилсан ажлын үр дүнг баттай гаргахын төлөө хичээх ёстой. Энэ бол ард түмнээс надад даалгасан даалгавар” хэмээн мэдэгдэж байсныхаа дагуу ийн Хойд туйлыг байлдан дагууллаа. Тэрбээр энэ сарын 30-ны өглөө 06 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд бууна. Түүнийг хэвлэл мэдээллийнхэн, спортын алдартнууд тосож авахаас гадна Монголын ард  түмэн  хүлээж байна. Г.Өсөхбаяр гавьяатын түүхэн авиралтуудыг дурьдвал:
1.Бялуха /Өндөр 4600/ 2004.06.20-ны өдөр оргилд гарав.
2. Нинчин Тангла 2005.02.15-ны өдөр оргилд гарав.
3.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/ 2005.05.30-ны өдөр оргилд гарав.
4.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/ 2007.05.14-ны өдөр оргилд гарав.
5.Хойд Америкийн ноён оргил МАККЕНЛИ /Өндөр 6195/ 2008.07.08-ны өдөр оргилд гарав.
6.Африк тивийн ноён оргил КИЛИМАНЖАРО /Өндөр 5895/ 2009.02.22-ны өдөр оргилд гарав.
7.Европ тивийн ноён оргил ЭЛЬБРУС /Өндөр 5642 /2009.05.21-ний өдөр оргилд гарсан.
8. Хойд туйлын 90 градуст 2013 оны 04.20-ны өдөр Монгол төрийн далбааг мандуулсан.
Г.Энх


URL:

Сэтгэгдэл бичих