Петровис А80 бензинээ дутуу шахаж байсан нь тогтоогдлоо
Петровис компани А80 бензинийг дутуу шахаж байсан нь тогтоогдсон байна. Угтаа бол нэг минутанд 40 литрийг шахах ёстой байтал 20 литрийг шахаж байсан байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид А80 бензинийг зөвшөөрөгдөх хэмжээнээс бага шахаж байсныг олж тогтоосон байх юм.
Мэргэжлийн хяналтынхан хэлж байгаагаар шатахуун түгээх станц болгонд дотоодын хяналтын мерник гэж байх ёстой гэсэн. Тэрийгээ ашиглан пилтер эсвэл шугам хоолойноосоо болж байгаа эсэхийг олж мэдэх байсан байна. Гэвч Петровис компанийнхан санаатай эсэхийг мэдэхгүй хэрэглэгчдийг хууран мэхэлж шатахууныг нь дутуу шахаж байсан байх юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжилийн нийлмэл байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчдийн эрх ашгийг хангах тухай хуулийн дагуу Петровис компанид хариуцлага тооцгдоно.
Хэрэв тус компанийнхан мэдсээр байж хэрэглэгчдийг хуурч мэхэлсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрөлтэй нь ярих нь ээ.
Нэмж хэлэхэд иргэд Петровис компани А80 бензинээ дутуу шахдаг хэмээн гомдол гаргажээ. Гомдлын мөрөөр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон мэргэжлийн хяналтын байцаагчид шалгаж дээрх зөрчлийг илрүүлсэн юм. Бид үргэлжлүүлэн мэдээлнэ.
Ж.Булган
Эх сурвалж: http://medeelne.mn/rq
URL: