Эгчмэд бүсгүйд дурлах 10 шалтгаан
1. Сэтгэл татам: Бид өөрөөсөө ах залууст яагаад татагддаг билээ, түүнтэй л адилхан.
2. Яаж хайрлахыг илүү мэддэг: Эгчмэд бүсгүйчүүд авах, өгөхийн хуулийг тэгтлээ баримтлаад байдаггүй. Өөрөөсөө дүү залуутай харилцаж буйгаа мэддэг учраас түрүүлж залгах, уулзая гэж дуудахдаа огтхон ч санаа зовдоггүй.
3. Юу хүсдэгээ мэднэ: “Мэдэхгүй ээ, чиний хүссэн газар луу л явая” гэж барагтай бол хэлэхгүй. Эгчмэд бүсгүйүүд юунд дуртай, юу хүсдэгээ сайн мэддэг. Тэрийгээ хэлэхээс ичдэггүй. Хүслээ ойлгуулаагүй хирнээ л уурлаад байдаг жаахан охидын занг тэд гаргадаггүй.
4. Ухаалаг: Амьдралд дөнгөж хөлөө тавьж буй дүүмэд залууд тэр зөвлөж, ухааруулж, ойлгуулж чадна. Жинхэнэ амьдралын хат ухаан, түшиг тулгууртай эхнэрийн зан тэдэнд аль хэдийнэ суучихсан байдаг.
5. Өөртөө итгэлтэй: Яг л “Чи байсан ч байгаагүй ч би амьдардгаараа амьдрах л болно. Сайхан!” гэдэг хандлагыг залуудаа сэм ойлгуулж байдаг. Хайртай гээд эрэгтэй хүний мөрнөөс зүүгддэг нас нь ард хоцорсон.
6. Туршлагатай: Юбканы цахилгаанаа тайлахад л мэдэгдэнэ дээ. Эгчмэд бүсгүйчүүд орондоо туршлагатай!
7. Биеэ даасан: Эгчмэд бүсгүй санхүүгээрээ хэнээс ч хараат бус. Яагаад гэвэл тэр аль хэдийн юу хийж амьдрахаа шийдчихсэн!
8. Дур булаам: Өөрийнхөө үзэсгэлэнтэй гэдгээ нэгэнт мэдэрчихсэн учраас тэр илүү дур булаам. Дур булаам байдлыг заавал дур татам байж л үүсгэх албагүй бөгөөд энэ нь өөрийгөө дур булаам гэж бодохоос л эхлэдэг.
9. Зорилготой: Хаа хүрэх ёстой гэдгээ эгчмэд бүсгүйчүүд сайн мэддэг. Зорилгынхоо төлөө зүгээр нэг залууг хөнгөхөн орхичихож дөнгөх учраас дүүмэд залуус энэ чанарт нь ухаангүй дурладаг.
10. Өршөөнгүй: Амьдрах тусам хүн “Бүх зүйлс өөрчлөгддөг” гэдгийг эерэг утгаар нь хүлээж авч сурдаг. Өөрөө ч гэсэн гэнэн, итгэмтгий, залуу байж үзсэн учраас дүүмэд залууг алдаа гаргасан ч тэр уучилж чаддаг. Мөн үнэн мөнийг ойлгуулахаасаа гадна залууг сайн ойлгодогт энэ хандлагын гол мөн чанар нь оршино.
URL: