Европчууд долоо хоногт нэг л удаа секс хийхэд хангалттай гэж үздэг
Жинхэнэ эр хүн хэзээ ч жинхэнэ бүсгүй хүнтэй гэрлэдэггүй. Юу яриад байна аа гэж гахйаж байна уу. Еврей үзлээр жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг хэзээ ч хоёр удаа гуйдаггүй гэнэ ээ. Харин жинхэнэ эмэгтэй хүн гурав дахь гуйлтанд л толгой дохидог гэнэ. Америкийн эрдэмтэд энэ үзлийг харин баталсан гэнэ шүү. Урт удаан хамт амьдрах эр хүнээ эмэгтэй хүн сонгохдоо түүнд байгаа эмэгтэйлэг шинж, зөөлөн авирыг илүүүд тавьдаг аж. Америкийн эрдэмтэд гэр бүлээ цуцлуулсан болон гэр бүл болсон хүмүүс дунд судалгаа явуулж, эмэгтэйчүүд өөрийн хань, хүүхдийнхээ эцгийг ямар эр байгаасай хэмээн хүсч байна вэ гэсэн асуултад хариулт авчээ. Гэтэл асуултанд хариулсан бүсгүйчүүдийн 70 хувь нь цагаан морьтой эр, киноны супер баатруудыг биш тэднээс тэс өөр ааш араншинтай эрийг ханиараа сонгохыг хүсдэг гэжээ. Хэдийгээр бүсгүйчүүд залуу насандаа гадаад үзэмж сайхан, эр зоригтой, хөрөнгө чадалтай эртэй болзохыг хүсдэг тэднийг хэзээ ч заяаны хань гэж хардаггүй байна. Бас тийм эртэй гэрлэсэн бүсгүйчүүд нэг их удалгүй салах өргөдлөө өгдөг нь ч батлагджээ. Бүсгүйчүүд анхны хайр, анхны гэрлэлтээрээ эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй дээрээс гадаад үзэмж зэргийг нь илүүд үзэж эрчүүдийг сонгодог. Гэвч азгай гэрлэлт, хайрын дараа дараагийн хүнээ илүү эмэгтэйлэг зан араншинтай, зөөлөн ааль авиртайг нь харж сонгодог гэнэ. Жинхэнэ эр хүн шиг царайтай хэмээн бүсгүйчүүд ярьдаг гэрлэх хүнээ өөртэй нь илүү ойр булбарай царайтаар сонгох нь элбэг.
Сонирхолтой баримт: Тарган эрчүүд туранхай эрчүүдээ бодвол илүү үнэнч байдаг. Германы эрдэмтэд 31-69 насны 1000 эрд хийсэн судалгааны дунд туранхай эрчүүдийг 23 хувь нь нууц амрагтай байсан бол тарган эрчүүдийн 9 хувь нь л байжээ. Харин тарган ч биш туранхай ч биш эрчүүдийн 11 хувь нь эхнэрээ араар нь тавьдаг байсан гэнэ шүү.
Европ эрчүүдийн 40 хувь нь долоо хоногт нэг удаа секс хийх нь хангалттай гэж үздэг.
Ор дэрний хувьд хамгийн эрх чөлөөтэй гэгддэг шведчүүдийн 50 хувь нь араар тавих нь уучлашгүй зүйл гэдэг.
Тэгвэл Европдоо хамгийн халуун цустай гэгддэг грек урчүүд долоо хоногт багадаа 5 удаа секс хийх ёстой гэж үздэг юм байна.
Харин бусад европ эрчүүдийн 20 хувь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалж байхын тулд долоо хоногт нэг удаа секс хийх нь хангалттай гэсэн хариулт өгсөн байна.
URL: