Геополитикийн золиос
Ер нь аливаа улстөрчийн хэр хэмжээг амбийц нь тодорхойлдог. Жижиг улстөрчид албан тушаал зэрэг дэвийн төлөө өрсөлддөг бол томоохон улстөрчид тоглоомын эрэмбийн дараагийн шатанд буюу улс орны эрх ашгийн төлөө өрсөлдөөнд ордог.
Ийм боломж олон улстөрчдөд олддоггүй. Ардчилсан хувьсгалаас хойшхи хорин гурван жилд ийм боломж ердөө гарын таван хуруунд багтах цөөн хүнд олдсон. Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж гэсхийгээд дуусч байна. Сүүлийн хоёрыг нь эхнийх нь төрүүлсэн юм л даа. Дотогшоо харж тоглосон улстөрч намгандаа л ваагласаар л дуусдаг.
2000 оны сонгуулийн дараагаас эхлэн АНУ-ын зүгээс Монголын улс төрийн эрх мэдлийг хянах талаар маш эрчимтэй ажиллаж эхэлсэн юм. Ингэхдээ Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэх мэт АН-ын олон лидерийг АНУ-д сургаж эхэлсэн юм. Чухамдаа Коминтерн Засгийн эрхийг авахын тулд хамгийн түрүүнд Монголын бичиг үсэгтэй сэргэлэн залуусыг КУТВ-д (Коммунистический Универсистет Трудяшихся Востока) сургаж эхэлсэнтэй л адил зүйл.
Харин Монголд намын даргаар Д.Дорлигжав, генсекээр Н.Алтанхуяг, бас Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар үлдсэн. Тэд л гудамжинд даарч хөрч, трактор жагсааж, Зоригийн хэргээр баригдаж, Эрдэнэтийн хэргээр шалгуулж муугаа үзсээр АН-ын голомтыг арай ч унтраачихалгүй авч үлдсэн дээ. Тэд тухайн үеийн МАХН тэр дундаа Н.Энхбаяртай хэлэлцэн тохиролцож, “Алтан гадас” ТББ хүртэл хамтран байгуулж байж намаа авч үлдсэн.
Энэ зуур өнөөдүүл нь Америкт номын дуу сонсч, хаусанд тансагласан шигээ сууж байв. 2000 оны сонгуулийн дараа эрх барьсан дөрвөн жилийн хугацаандаа асгаж цутган идсэн үй түмэн хэргийг нь сөхсөн бол АН-ын олонх торны цаана “жаргаж”, үнэндээ “жиргэж” байх байв. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар дунд нь гүйж байж энэ асуудлыг зохицуулсан агаад АН-ынхан Монголд байж “цор, цор” гээд байвал гарцаагүй Ганцад морилчих гээд байсан юм.
Америкууд Монголын дараагийн удирдагчдыг чухамдаа гарын хүнээ бэлтгэж байх үед үүлэн чөлөөний нар шиг монголчууд өөрсдөө төрийн хэргээ эрхлэн явуулах боломж гарсан агаад энэ цаг үед Н.Энхбаяр тогтвортой засагласан юм. Энэ боломжийг ашиглан Монгол Улс их өрнөөс салж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, хөрөнгө оруулалтыг татаж нэмж, эдийн засгаа тогтворжуулж, “Мянганы зам” хөтөлбөрөөр зам харилцаагаа сайжруулж, баруун аймгуудыг эрчим хүчний нэгдсэн системд холбож бас ч нэлээдгүй амжилт олж байсан юм. Өнөөгийн эдийн засгийн өсөлтийн суурь чухамхүү тэр үед тавигдсан билээ.
Н.Энхбаярыг “үндэсний удирдагч” гэж нэрлэж байсан нь зүгээр ч нэг тохиолдлын цол гуншин эсбөгөөс хөгийн магтаал байгаагүй юм. Тухайн үеийн улс төрийн хүрээнийхэн чухамхүү өөрсдөө тогтвортой засаглах үүлэн чөлөөний нар шиг боломж нь Н.Энхбаярын үе гэж үзэж, дэмжиж тогтвортой ажиллуулж байлаа.
Харин энэ зуур хөршүүд тэр ч байтугай гуравдагчид маань ч зүгээр сууж байгаагүй. Чухамдаа ялагдан хавчигдаж, зовж зүдэрч байгаа үед нь АН-ын лидерүүдэд гараа сунган тусалсан нь алсын бодлого байсан юм.
С.Баярыг ОХУ-д удтал барьж, өөрийн хүн болгон бэлтгэж байв. Энэ зуур бас ч зүгээр байсангүй МАХН-тайОросыншинээрхбаригчхүчинхэлхээхолбоогоозузаатгахыгхичээсээрбайв. МөнхугацаандБНХАУ-ынэрхбаригчидчзүгээрбайсангүй. ХотынудирдлагадбайсанМ.Энхболд, Т.Бадамжунайтэргүүтэй “хотын” хэмээхбүлэглэлийгдэмжинтэтгэсээрбайв. Монголчуудынзасаглалынонжилүүлэнчөлөөнийнаршигахархангэдгийгхаахаанааойлгож, энэхугацаандболжөгвөлихийгамжуулахыгхичээсээрбайсанюм.
Н.Энхбаярын засаглалын жилүүдэд МАХН ХКН-тай айхтар ойр байгаагүйг өнөөдөр бүгд санаж байгаа байх. Харин М.Энхболд, У.Хүрэлсүх нарын үед харилцаа илэрхий идэвхжиж эхэлсэн билээ. ОХУ-ын намуудтай ч МАХН ойр байгаагүй, С.Баярын засаглалын үед л “Нэгдсэн Орос” намтай илэрхий ойр дөт болж эхэлсэн. ЗХУКН таран бутарч ор суурин дээр нь бий болгосон Оросын Коммунист нам үнэндээ Монголын ИЗН-ын дайны л нам болж хувирсан бөгөөд Г.Зюганов хэмээх халзан эрээс өөр лидергүй болоод байв.
Харвард, Денвер, Масачусетсийн их сургуулийн мастерууд 2004 оны сонгуулийн өмнөхөн гэв гэнэт “Гэрээ санасан Гэсэр” мэт Монгол руу цутган орж ирэв. Улс төр үймж бужигнаж эхэллээ. Ирэхэд Г.Батхүү тосч хөл дүүжлэх унаатай залгуулсан бол Ц.Элбэгдорж “Нүүх үү, үлдэх үү?” цуврал лекц уншиж, Ерөнхий сайд Н.Энхбаяраас Хархорины Засаг дарга болгож өгөхийг гуйж байв.
Яг энэ үед Н.Багабандийн дэмжлэгээр М.Энхболд ихээхэн идэвхжсэн үе байлаа. Их өр тэглэсэн ч, сөрөг суртал нэвтрүүлгийг маш хүчтэй явуулсан тул ач холбогдлыг олон нийт өндрөөр үнэлсэнгүй. Тэр үед Н.Багабандийн бүлэглэл Бээжинд Оюу толгойн худалдааны гэрээний эхлэлийг тавьсан ба үүнд М.Энхболдын нэр төдий толгойлдог хотын бүлэглэл намдаа хаалт болж хамгаалах учиртай байв. Тэр үед л Н.Багабанди М.Энхболдын аав Миеэгомбод “Ардын багш” цол олгож байсан санагдана. Өөртөө татах ганц арга боломж л тэр байсан юм.
Яагаад ч юм 2004 оны сонгууль маш гайхалтай үр дүнтэй өндөрлөв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны нэгээр шийддэг байсныг өөрчилж 50 хувиар шийддэг болсон байтал яг тэр өөрчлөлтийг нь мэдэрсэн юм шиг парламент дахь хүчний харьцаа 50:50 болж тогтжээ. Эсвэл цаанаасаа тааруулсан уу?
Үүнээс улстөрийн хямрал эхлэв. Тогтвортой засаглах боломж алдарчээ. МАХН дахь М.Энхболд, Н.Багабандийн бүлэг нийлж байгаад Н.Энхбаярыг Засгийн газраас шахав. Ингэхдээ ОХУ-д байсан С.Баярыг дуудан авчирч, Н.Энхбаярыг шахаж дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын Ерөнхий менежерээр тавьжээ. Сонгууль ширүүн өрсөлдөөнтэй эхэлсэн ба сонгуулийн ид дундуур С.Баяр гэнэт ажлаа хаяад БНХАУ руу 7 хоног алга болчихов.
Гэвч тэр эргэж ирсэн ба сонгуульд Н.Энхбаярыг заавал ялуулах ёстой байлаа. Хэрэв Н.Энхбаяр ялагдвал МАХН хүнд цохилт авч задран бутарч магадгүй байв. Учир нь МАХН дахь Н.Энхбаярын баг хүчтэй хэвээр байв. Тэд М.Энхболд, Н.Багабандийн бүлэгтэй тулбал яаж ч мэдэх маш хүчирхэг бүлэг хэвээр байсан юм. Нөгөө талаас Н.Энхбаярыг “эебээр засаж” намын удирдлагаас “дэвшүүлэн” зайлуулах л хамгаас чухал, түүнийг явсны дараа бий болгосон нэгдмэл бүтцийг нь эвдэлгүй өвлөн авах нь хожмын ажил хэрэгт туйлаас чухал байсан юм.
Парламентад хүч тэнцсэнээс Засгийн газар байгуулах болоход Хархорины Засаг дарга гуйж байсан Ц.Элбэгдорж гэв гэнэт Ерөнхий сайд болов. Тухайн үед МАХН-ын дотоод дахь далд тэмцэл туйлдаа хүрснээс Засгийн эрхийг нөгөө талд түр шилжүүлж, дотоод амбицыг ньдарах нь туйлын чухал байжээ. Энэ зуур Н.Багабанди өөрийн нөлөөгөөр бас С.Баярын дэмжлэгээр ИЗН-ыг өөртөө татав. АН-ыг бүлэггүй болгож хувааснаар Засгийн эрх МАХН-ын гарт аандаа ороод ирэв. Энэ ажлыг сайн зохион байгуулсан гавъяаг МАХН-ын генсек С.Баярт оноов.
Намын дарга М.Энхболд тоглоомын Ерөнхий сайдаар дэвшжээ. Энэ зэргийн шагнал хүртэх эрх түүнд бий. Дараагийн алхам хийгдтэл тэр байж байх ёстой. Энэ зуур Оюутолгойн гэрээний суурийг тавьж байсан юм. Гэхдээ энэ гэрээг батлах нь давхар ач холбогдолтой байх ёстой. Яг энэ үед Н.Энхбаяр гадны нөлөөлөл хэт давамгай болж болзошгүйг мэдэрч Оюутолгойн гэрээнд тээг саад болж эхэлсэн юм. Гэрээний үйл явц ахицгүй болж дороо хий эргэж эхэлжээ.
Хариуд нь Н.Энхбаярын Засгийн газрын үед Сү.Батболдын байгуулсан гэрээний дагуу ажиллаж, Монголд ашиггүй үйл ажиллагаа явуулж байсан “Бороо гоулд”-ын асуудлыг сөхөн тавьжээ. Ингэж шахсанаар бүх үйл ажиллагаанд Н.Энхбаяр буруутай мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлэхийг хичээж байв. Тухайн үед “Бороо гоулд”-ын захирлаар Орос хүн ажиллаж байсан юм. Энэ зуур Н.Энхбаярын үед төрийн ажилд татан оруулсан залуучуудыг шахан урвуулах талаар хүчтэй ажилласан байна. Сү.Батболд аймхай тул амархан автав. “Бороо гоулд”-ын зөвлөх байсан тагнуулын Сандагаа бүх мэдээллийг С.Баярт зөөж байлаа.
Энэ үед Монгол дахь Хятадын нөлөө М.Энхболдоор дамжин илт анзаарагдам сэргэж эхэлсэнд монголчууд түгшиж эхлэв. Энэ түгшүүрийг тайлах цорын ганц хүн нь Оросын талыг баримтлагч гэж харагддаг С.Баяр байсан тул түүний нэр хүнд гэрлийн хурдаар цойлсон юм. С.Баяр л Монголыг энэ хэт савалтаас аварна гэж нийгэм итгэн хүлээж байв.
АНУ-д бэлтгэгдээд ирсэн Ц.Элбэгдорж тэргүүтэй АН-ынхан байсан авч тэд дотоод зөрчил, М.Энхсайхантай хийсэн увайгүй явуулгынхаа дараа хүч буурай болсон ба парламентад бүлэг ч үгүй болтлоо бууран доройтсон байв.
2008 оны сонгууль дөхөхийн хэрд С.Баяр, Н.Багабанди нар шийдэмгий хөдөлж М.Энхболдыг нам засгийн эрхнээс зайлуулав. Цаашдаа бүрмөсөн дарж авахын тулд Н.Энхбаяртай холбох шижим хайж байлаа. Тухайн үед асуудал эвгүй эргэж байгааг мэдэрсэн Н.Энхбаяр М.Энхболдод тусламж үзүүлэхийг хичээсэн. Гэхдээ төдийлөн хүчлээгүй юм. Ямар боловч нам доторх фракцын зөрчлийг барьж байхгүй бол алсдаа туйлын аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй байв. Үнэхээр ч тийм юм болсон.
С.Баяр Ерөнхий сайд болмогцоо хамгийн түрүүнд өөрийн найз Р.Болдыг ТЕГ-ын даргаар тавьжээ. Р.Болд Нью-Йорк дахь төлөөлөгчийн газар ажиллаж байхдаа ч, Вашигтонд Элчин сайдаар ажиллаж байхдаа ч Америк-Монголын лоббиг тун ч гарамгай хийж сурсан хүн юм. Нэгэнтээ Н.Энхбаярын “Далай давуулсан улс төр” нийтлэл тэр үед гарч байгаад хожим хаагдсан “Улс төрийн сонин”-д гарсныг Р.Болд АНУ-аас далай давуулан шидсэн гэлцдэг. Тэгэхэд Н.Энхбаяр АНУ-д айлчилж, тэнд буй монголчуудтай уулзахдаа Н.Багабанди гэгч ямар шулмын хорлолт амьтан болох тухай материалыг хэвлэн тараасан гэх шуугиан дэгдээд байсан билээ.
Тэр баримтыг тэр үед “Азийн сан”-гийн захирал байсан, хожим “Айвенхоу майнз”-ын хэвлэлийн төлөөлөгч байхдаа “Оюутолгой”-н гэрээг батлуулахад чухал үүрэг гүйцэтгэсний учир “Айвенхоу”-гийн Азийн бүсийг хариуцсан захирлаар дэвшин одсон Лейтон Крофт гэгч тус сонины тоймч одоо “МонЦаМэ”-гийн захирал болоод байгаа А.Баатархуягт биечлэн дамжуулсан байна. Ц.Элбэгдорж ирээд А.Баатархуягийг АН-ын нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд одоо УИХ-ын гишүүн болсон Г.Уянгыг Стэнфордын Их сургуульд суралцуулах талаар ярилцаж байсан ч нөгөөх нь татгалзсан гэдэг. Тэр үед нөгөө талаас оросууд тэдэнд асар их мэдээллийг өгч, “Оюутолгой” ба “Тавантолгойн” гэрээг байгуулахад саад болоход их нөлөөлүүлсэнд цаад учир нь байгаа гэдэг.
Р.Болд ТЕГ-ын даргаар ирээд өмнөх хэлхээ холбоогоо ашиглан С.Баярыг АНУ-ын нөлөөлөлд оруулах, хамтран ажиллахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Р.Баяр өмнө нь Вашингтоны Их Сургуульд судалгааны ажил хийж байсан нь тус дөхөм болжээ. Тэр үедээ С.Баяр Бээжингээр дамжин Монгол руу буцах замдаа “Би Америкийн талыг баримтлагч болчихлоо” гэж хошигнож байсан гэдэг. Хожим Р.Болдын үед Монголын супер тагнуулч гэгдсэн Б.Хурц Их Британид баригдсан нь гайхалтай тохиолдол биш юм. Мэдсээр байж хүнийг явуулдаг тагнуулын газар ч гэж юу байхав. Учир нь Б.Хурц Н.Энхбаярын засаглалын жилүүдэд Францаас Д.Энхбатыг хулгайлан авчрах ажлыг удирдан зохион байгуулсан ба тагнуулаас оролцсон ганц хүн юм. Түүний багийнхан нь тагнуулынхан байсан гэж өнөө болтол ярьдаг ч үнэндээ цагдаагийнхан байсан юм. Б.Хурцыг Н.Энхбаярыг дарахад золих бол юу ч биш байсан юм.
Ийнхүү Н.Багабанди, С.Баяр, Р.Болд нарын идэвхтэй үйл ажиллагааны дүнд “Оюутолгой”-н гэрээ байгуулагдсан ба С.Баяр эцсийн алхамыг хийж өгчээ. 2012 оны хавар С.Баяр гэрээг өөрчлөхийг шаардсан намынхаа гишүүдийн үйл ажиллагааг зогсоож чадаагүйнхээ төлөө Канадуудад нүдүүлж, гэрээний асуудал хурцадмагц нэр дэвшилгүй зугтан гарчээ. Тэрээр Канадад иргэний орогнол олгох хуулийн дагуу Канадын иргэн болсон гэдэг. Нөгөө талаас Канадын хуулиар бол тус улсад 400 мянган ам.доллар төлсөн этгээд иргэн болох бололцоотой юм. Бүр Ли Пэний үед түүний авгайтай хуйвалдаж их хэмжээний шатахуун татваргүй оруулж баяжсан этгээд яг энэ заалтаар Канадын иргэн болсон ба хэрэг илэрмэгц зугтан гарч Канадад орогнон суусан байна. БНХАУ-ын Засгийн газар нэхээд авч чадаагүй юм.
“Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль гарснаар Канад, Австралийн компаниудын лицензээр дамжуулан хийдэг луйвар таслагджээ. Энэ бол чухамхүү тэдний хамгийн гол луйврын бизнесийг тас цохисон хэрэг байв.
2012 он дөхөхөд америкууд МАХН-ынхныг биш илэрхий АН-ынхныг дэмжиж эхэлжээ. Учир нь МАХН-ынхан хийдгээ хийсэн одоо бол АН эрх барих учраас нөгөөдүүл нь хэрэггүй гэж үзжээ. Энэ зуур У.Хүрэлсүх нар намынхаа нэрийг сольж, Ардын нам болжээ. Төрд хуйвалдсан эвсэлд тэр дор нь МАНАН гэдэг нэр өгөв.
Энэ нь нам дотроо туйлын хүнд явуулга, хорлонт барьцаа хүллэгт байсан Н.Энхбаярт чөлөөтэй ажиллах талбар гаргаж өгсөн юм. Өнгөрсөн жилүүдэд түүний зүтгэж хийсэн бүхэн нуран унаж байгааг тэр харж байлаа. Гадаад өр их өрийн төвшинд дөхөж очжээ. Бүх томоохон ордуудыг гадны барьцаанд тавьж өгөөд юу ч үгүй үлдэв. ТавантолгойнордыгтүшиглэнцахилгаанстанцбарихзамаарБНХАУ-дэрчимхүчэкспортлогчоронболохзорилтньнуранунахаарбарахгүйБНХАУ-аасцахилгаанимпортлогчболонхувирчээ. НэгталаасМ.ЭнхболдынхныТянжиндахьчөлөөтбүсийнбизнесийнэрхашигнөгөөталаасС.Баярыгсанхүүжүүлэгч “Петровис”-ынэрхашигиймболгожээ. “Оюутолгой” ашиглалтадоронортлоодизельстанцаарцахилгааныхангамжаашийдсэнбөгөөддизельнийлүүлэгчмонопольэрхийг “Петровис” эзэмшижбайв.
Америкуудын Монголыг нөлөөндөө авах хамгийн гол байрлал нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгосноор батжив. Ц.Элбэгдорж Н.Энхбаяраас Ерөнхий сайдын суудлыг өвлөсөн шигээ Ерөнхийлөгчийн суудлыг нь бас өвлөж, жийргэвчийн үүргээ дахин гүйцэтгэв. Цаагуураа Америкуудын зохицуулалтаар ажиллаж байсан учраас Ц.Элбэгдорж С.Баяр нар элбэж байгаад Н.Энхбаярыг дарж авчээ.
Дараа нь Ц.Элбэгдорж С.Баярын бариулсан Б.Хурцаар Н.Энхбаярыг бариулав. Б.Хурц үнэндээ томчуудын тоглоомд пешка болж байна. Б.Хурц хэн нэгний нөмөр нөөлөгт байхгүй л бол хүндхэн байгаа. Тиймээс ёстой л далайхад нь далд орж, даллахад нь ил гарч яваа юм, зайлуул.
2012 оны сонгуульд АН заавал ялах шаардлагатай байсан учраас Н.Энхбаярыг түр суллаж МАН-ыг хуваажээ. Үүний дараа АН гарцаагүй ялсан ба бүрдсэн Засгийн газрыг нь харцгаая л даа. Ц.Элбэгдорж Харвардад төгссөн. УИХ-ын дарга Денверт төгссөн. УИХ-ын дэд дарга болон ЗГХЭГ-ийн дарга нь мөн л Америкт төгссөн хүмүүс. Үндсэндээ Н.Алтанхуягаас бусад нь гадаадад тэр дундаа АНУ-д төгссөн хүмүүс байна. Тэр ч байтугай, Ц.Элбэгдорж Стэнфордод төгссөн Ц.Оюунгэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар томилжээ. Манай төр үндсэндээ Америкчилагдаж байна. Энэ нь бүр бодит байдалд хурцаар илэрч байгаа бөгөөд хоёр гүрний бөөрөнд шахагдсан Монгол гуравдагч хөршийн бодлого ярьж, АНУ-тай хэт сүжирснийхээ хариуг үзсээр байна.
Оросууд төмөр замыг нь гацааж, Хятадууд нүүрсээр боож байна. Гэтэл манайхан гуравдагч хөрш энэ тэр гэж далдганасаар. Үнэндээ одоо байгаа удирдагчдаас “Монголын бүтээгдэхүүн” нь Н.Алтанхуяг цор ганцаараа. Түүнийг Ч.Сайханбилэгээр мануулахаа мэдэлгүй яахав дээ. Төмөр зам, Оюутолгойн эцэс төгсгөлгүй маргаан дунд тун ч хатуу байр суурьтай байгаа Н.Алтанхуягийн зүтгэлийг зөөллөх гэсэн үү. Ч.Сайханбилэг нь Тони Блейрийг урьж л байх юм. Өнөөх Н.Алтанхуяг нь шазуур зууж, хятадууд нүүрс аваагүйн хариуд “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн татварын бүх хөнгөлөлтүүдийг нь устгаж хаяв. Хамгийн гайтай нь, Ерөнхий сайдын хүсэл эрмэлзлийг хэн ч үл тоох бөгөөд “Ийгл”, “Блүүмбэрг”, зэрэг хэт барууны хамааралтай мэдээллийн байгууллагууд монголчуудын оюун санааг барууныхны неолибералчуудын бэлтгэж өгсөн мэдээллээр ховсдож, Ерөнхий сайдыг буулт хийлгэхээр өдөр шөнөгүй шахаж байгаа юм.
Бүр дөнгөж Засгийн газар байгуулагдмагц Стэнфордын их сургуулийн эрдэмтэд ирж, Монголыг Орос, Хятад мэтийн захиргааны ардчилалтай улсуудаас хол байж, бүх баялгийн орлогоо өөрсдөд нь тушаахыг уриалсаар явчихав. Танай улстөрчид мөнгөө зарцуулж чадахгүй харин бид чадна, жаргаагаад өгье ч гэх шиг. Үүнээс өмнө Баабар Хернандо д’Сотог авчирч байсан бол Р.Болд Збигнев Бзежинский гэгч польш жүүдийг урьж лекц уншуулж байв. Хамгийн сүүлд Каддафи сангийн шугамаар тодорсон Т.Блейр ах ирж байна.
Хятадууд нүүрс авалгүй боож эхлэхэд Австраличууд орыг нь авахаар зүтгэхэд Баабар, Жаргалсайхан нарын Монголын неолибералчид Австрали дахь уул уурхайнхны цугласан хуралд оролцож “Монголд үндсэрхэгчид гарч ирсэн, Н.Энхбаяр толгойгоо өндийлгөж байна. Монголд хөрөнгө оруулаад хэрэггүй” гэж донгодож байх юм. Уг хуралд оролцогчдыг С.Баярыг явмагц Австралид элчингээр сууж аюулгүй байдлаа хангасан Р.Болд зохион байгуулж, австраличуудад их тус болжээ. Үүний улмаас Монголын Засгийн газрын өрийн бичгийн хүү огцом өсөж байв. Хийсэн арга барилыг үзвэл Монгол хүн зохион байгуулсан нь илт бөгөөд Баабар нарын илтгэлийн хуулбарыг баасан гарагт тарааж, Монголоос амралтын өдрүүдэд хариу өгөх ямар ч бололцоогүй болгож байсан юм.
ОдоохаринамерикуудМАН-ынхныгөөдньтатажэхэлсэн. МАН-аасУ.ХүрэлсүхийгнэрийгньтатуулжАНУ-дХарвардадсургажбайна. Эхнэрийгньэмчилж, өөрийгньгэгээрүүлээдөгөхөөртэрхаачихбилээ. ГадаадхарилцааныяамныТөрийннарийнбайгаадБайгальорчнысайдболжбайсанД.Цогтбаатар, НИТХ-ынМАН-ынбүлгийндаргаАмарбаясгалан, МАН-ыннарийнбичгийндаргаНАМЗХ-ныдаргаЛ.Оюун-ЭрдэнэнарыгЖоржтауныихсургуультэтгэлэгээрсургажбайна. Дэлхийн зөнч Оюун-Эрдэнэ илүү найдвартай учраас энэ есдүгээр сараас Харвардад дэвшүүлэн сургана. Эд бол дараагийн Засгийн газрын сайдууд, У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайд юм. Яг өнөөгийн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд алсдаа Ц.Элбэгдоржийн орыг авах хүмүүс тэнд бэлтгэгдэж байна.
Одоо харвал Н.Энхбаярын эсрэг олон жил ил далд дайтсан Америкийн гар хөл бологч Ц.Элбэгдорж, Баабар, С.Баяр, Р.Болд, Н.Багабанди гэсэн нам дамнасан бүлэглэл төрийн эрхийг хэн нь бүрэн хянахаа шийдэхээр зөрчилдөж байна. Хоёрдугаар эгнээнд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд, Сү.Батболд, Н.Энхболд нарын хүмүүс гүйлдэж байна. Олон хүн тэдний мөн чанарыг ойлгож зайгаа барьж эхэлсэн байна. Энэ зөрчил дунд Н.Энхбаярын асуудал нэг тодорч нэг бүдгэрч байгаа ба хамгийн гол нь аль ч тал нь Н.Энхбаярыг улс төрийн тавцанд дахин гаргаж болохгүй гэдгээ мэдэж, хамтарч байгаа билээ.
Яг энэ үед Америкийн гар хөл бологсод Монголын брэндынх нь хувьд Н.Алтанхуягаар туг тахих гэж оролдож байна. Нөгөө талаас Н.Алтанхуягийн хатуу байр суурийг зөөллөж чадахгүй байгаа ялангуяа “Оюутолгой”-н гэрээний хэлэлцээрийг ашигтай зохицуулж чадахгүй байгаа С.Баярцогтыг гутаах маягаар бусдыг нь хашраах, дотоодын улс төрийн бужигнаан үүсгэхээр чармайн оролдсоор байна.
Монгол орон яг шоронд байгаа мэт нөхцөлд байна. Гадагшаа харилцаа хязгаарлагдсан, хоёр хөрш бахиа улам чангалсаар. Гуравдагчид нь энэ зуур энэ боомилолтоос ашиг унагах гэж оролдох ба хоёр хөршийг улам чангалаасай гэж хүснэ. Монголчуудын хийж буй алхам бүр хоёр хөршийн дургүйг улам бүр хүргэхүйц байгаасай гэсэндээ дотоодын гар хөл бологчид, мэдээллийн байгууллагуудыг турхирсаар. Тэгээд үүлэн чөлөөний нар шиг эрх чөлөөтэй байсан неолиберал агшин хамгаас сайхан байсан гэж гүтгэх байх даа.
Д.БОЛД
URL: