Эх дэлхий! Эцэг тэнгэр! тоглолт
Харгислалын театрын залуус зориглон Тува улсын алдартай нэгэн дуучинг Монголд урьжээ. Энэхүү дуучин нь 1957 онд мэндэлсэн юм. Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон Тувагийн үндэсний хөгжмийг электорник хөгжимтэй хослуулан уран бүтээлээ тууривдаг. Дорно дахин гэхээсээ илүү барууны хөгжмийн ертөнцөд алдартай түүнийг Дорнын Бьорк гэх нь бий.
1987 оноос бие даасан уран бүтээлдээ хөл тавьсан. “Stepmother City” цомгоо гаргасны дараа түүнийг “Нүүдэлчний урлагийн эх” хэмээж байсан бөгөөд мөн Sainkho Namtchylak нь BBC тв-с гаргсан бүх цаг үеийн шилдэг 500 эмэгтэй дуучны жагсаалтад багтсан уран бүтээлч юм. Эмээгийнхээ аялдаг бүүвэйн дуунаас хөгжмийг анх мэдэрсэн гэдэг. Хэрэв Сайнхо гэдэг хүн байгаагүй бол дэлхий ертөнц Тува үндэстнийг мэдэхгүй байв.
http://
Тоглолтонд Алтан Ураг болон Unicorn хамтлагууд урилгаар Тува улсын дуучинтай хамтран дуулах юм. Avant-jazz, Electronica, Tuvan folk music, Experimental jazz, Reggae, Soul урсгалаар бүтээлээ туурвидаг бөгөөд өөрийн сор болсон бүтээлүүдээсээ тоглолтонд дуулж сонирхуулах юм байна.
Тоглолтын тасалбарыг 4-р сарын 14-нээс эхлэн худалдаанд гаргах ба Үнэ: 30,000₮. Тасалбарын захилгыг 99291839 утсаар авж байна.
Харилцах утас: 99271815
https://www.facebook.com/
http://www.sainkho.net/
http://www.last.fm/music/
www.miss.mn
URL: