Бохиноос татгалз…

images2882rt

Монголчууд бидний  өдөр тутмын хэрэглээ болсон нэг зүйл бол яах аргагүй бохь. Стиморол, орбит, минтос… гэх мэт  бохийг манайхан өргөн хэрэглэдэг…

Бохийг шүд цэвэрлэдэг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг гэж хэрэглэгчид ихэнхдээ ташаа ойлгодог боловч үнэн хэрэгтээ сөрөг нөлөө нь хамаагүй илүү гэнэ. Иймд аль болох бохь хэрэглэхгүй байхыг эрдэмтэд зөвлөж байна.

Бохь нь хүний биед аюулт өвчин үүсгэгч хамгийн хортой бодисуудын нэгдэл аж. Хамгийн нэртэй брэнд бохины найрлаганд ч сор­битол, ксилитол, ман­нитол, мальтитол, бохины үндэс, глицерол, байгалийн болон хиймэл амт оруулагч, аспартам-ацесульфам, будагч бодис, техникийн ионол, хүчил агуулагддаг байна.

Бохь зажлах тоолонд бидний тархи “хоол хүнс биед орж ирж байна” хэмээн хууртагддаг. Тиймээс тархи ходоод, цөс, хоол боловсруулах бусад эрхтэнд хоолондоо бэлт­гэх дохио өгдөг. Ингээд шүлс­ний болон нойр булчирхай нь хоол шин­гээхэд шаардлагатай энзимээ боловсруулж эхэлнэ. Энэ ферментийг байнга ялга­руулснаар хоол шингээх явц удааширдаг. Үүний улмаас жинхэнэ хоолоо идэх үед бие махбод шингээж чадахгүйд хүрдэг байна.

Мөн бохь нь амны хөндийг цэвэрлэдэггүй. Харин бохинд ямар ч сайн тал байхгүй. Химийн бодисоор бүтээгдсэн энэ хүнс нь шүдэнд ч сайн биш аж. Тиймээс зар сурталчилгаанд бүү итгэ. Мөн амны үнэрээ дарахын тулд эрүүл мэндээрээ битгий тоглоорой.

Бохь нь хүчил болон шүлтийг тэнцвэржүүлдэг гэж үйлдвэрлэгчид ярьдаг. Гэхдээ бохь нь амны хөндийн хүчил, шүлтийн хэмжээг багасгахад зориулагдаагүй юм. Бохь зажилж эхлэхэд эхний 2-3 минутад амны хөндийн эрүүл байдлыг тэнцвэржүүлдэг шүлсний булчирхай идэвхжиж эхэлдэг байна. Амны хөндийн хүчлийн хэвийн хэмжээ тухайн үед ямар хоол хүнс идсэнээс шалтгаалан түр зуур өөрчлөгддөг ажээ. Гэхдээ бие организм өөрөө хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх чадвартай бөгөөд бохь нь ямар нэг байдлаар нөлөөлөх боловч өдөржин шөнөжин зажилсан тохиолдолд л нөлөөлөх гэнэ. Иймээс бохь хүчил, шүлтийг тэнцвэржүүлдэг гэдэг нь зүгээр л бүтээгдэхүүнээ гүйлгэх гэсэн сурталчилгаа юм.

Мөн түүнээс гадна бохь нь амны хөндийн хүчлийг багасгаснаар шүд хорхойтохоос сэргийлдэг гэж сурталчилдаг. Гэхдээ хүчил, шүлтийн хэмжээ нь бичил биетүүдийн үүсгэдэг шүдний өвчнөөр өвчлөх магадлалыг багасгадаггүй байна. Бичил биетүүд нь шүдний паалан болон буйлыг гэмтээдэг ажээ.

Бохь эсвэл ногоо зажилж байх үед зөвхөн шүдний өнгөн хэсгийг цэвэрлэдэг байна. Харин шүд завсраараа хорхойтдог учраас бохь зажлах нь шүд хорхойтохоос сэргийлдэг гэдэг бол харьцангуй ойлголт юм.

Зарим хүмүүсийн зажлах булчин нь хэт хөгжсөн байдгаас шүднийх нь паалан унадаг ажээ. Тэдэнд бохь зажлахыг хориглодог байна.

Мөн түүнээс гадна буйл суларч, шүд хөдөлгөөнтэй болсон бол бохь зажилж огт болохгүй бөгөөд хэрвээ зажилбал шүд унана.

Тэрчлэн ходоод гэдэсний өвчтэй хүн бохь зажлах хориотой. Бохь нь гэдэсний салст бүрхэвчийг цочроодог байна. Бохийг амандаа хиймэгц бие махбодь түүнийг хоол хүнс мэт хүлээж авдаг учраас гэдэс цочирч үүний улмаас ходоодны шарх болон үрэвсэл үүсэх магадлалтай. Бохинд агуулагддаг хлорофилл (Е140), бутилгидрокситолол (Е321) зэрэг бодис гааны нэгэн адилаар харшил үүсгэж болзошгүй. Зарим нэг бохинд агуулагддаг амуу соёолж нь артерийн судасны даралтыг нэмэгдүүлж, цусан дахь калийн хэмжээг багасгадаг байна.

Удаан бохь зажилж шүлс их хэмжээгээр ялгардаг болсноос хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа шүлс улам бүр багасдаг. Энэ нь хоол боловсруулах эрхтэнд маш муу юм. Хоол хүнсийг боловсруулахад зайлшгүй хэрэгтэй шингэн болон ферментүүдийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүйн улмаас идсэн зүйл ходоод рүү хатуу бүхэл хэвээрээ ордог байна. Үүний улмаас ходоодны үрэвсэл, шарх үүсдэг ажээ.

 

Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг 

Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд

Эдгээр бодис нь бүтээгдэхүүний хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээлэхэд, хиамын чанах үед мах саарал өнгөтэй болно. Тэгэх ч ёстой. Гэвч саарал өнгөтэй хиам нь худалдан авагчид таашаадаггүй, борлуулалт нь муу байдаг тул будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог. Гэхдээ бета каротин гэх мэтийн биологийн гаралтай будагчид бас байдаг. Ийм будагчийн нөлөөгөөр жишээлэхэд, лууван байгалиасаа улаан өнгөтэй болдог.

E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.

E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална. Заримдаа С витамин, Е витамин гэх зэрэг байгалийн нэгдлүүд байдаг бол заримдаа химийн аргаар гаргаж авсан бодисууд байдаг.

E400 – E499 нь тогтворжулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.

E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад тусладаг. Мөн хөвсгөр болгодог.

E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисуудыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагдана гэж айлтгүй.

E900 – E999 гялалзуулагч бодисууд. Бохь гэх мэт зарим бүтээгдэхүүнийг харахаар нэг их гоё гялалзаад байдаг даа? Гурил г.м. бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлнэ.

Е1000 нь сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүд.

Сав баглаан дээрх тэмдэглэгээ Үйлчилгээ Сав баглаан дээрх тэмдэглэгээ Үйлчилгээ Сав баглаан дээрх тэмдэглэгээ Үйлчилгээ Сав баглаан дээрх тэмдэглэгээ Үйлчилгээ
Е 102 Аюултай Е 180 Аюултай Е 280 Өмөн үүсгэж болзошгүй Е 463 Ходоодны хямрал үүсгэгч
Е 103 Хориглогдсон Е 201 Аюултай Е 281 Өмөн үүсгэж болзошгүй Е 465 Ходоодны хямрал үүсгэгч
Е 104 Сэжиг бүхий /хоргүй нь батлагдаагүй/ Е 210 Өмөн үүсгэж болзошгүй Е 282 Өмөн үүсгэж болзошгүй Е 466 Ходоодны хямрал үүсгэгч
Е 105 Хориглогдсон Е 211 Өмөн үүсгэж болзошгүй Е 283 Өмөн үүсгэж болзошгүй Е 477 Сэжиг бүхий /хоргүй нь батлагдаагүй/
Е 110 Аюлтай Е 212 Өмөн үүсгэж болзошгүй Е 310 Арьсны тууралт Е 501 Аюултай
Е 111 Хориглогдсон Е 213 Өмөн үүсгэж болзошгүй Е 311 Арьсны тууралт Е 502 Аюултай
Е 120 Аюултай Е 214 Өмөн үүсгэж болзошгүй Е 312 Арьсны тууралт Е 503 Аюултай
Е 121 Хориглогдсон Е 215 Өмөн үүсгэгч Е 320 Холестерин Е 510 Онц аюултай
Е 122 Хоргүй нь нотлогдоогүй Е 216 Өмөн үүсгэж болзошгүй Е 321 Холестерин Е 513Е Онц аюултай
Е 123 Онц аюултай, хориглогдсон Е 219 Өмөн үүсгэж болзошгүй Е 330 Өмөн үүсгэж болзошгүй Е 527 Онц аюултай
Е 124 Аюултай Е 220 Аюултай Е 338 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 620 Аюултай
Е 125 Хориглогдсон Е 222 Аюултай Е 339 Ходоодны хямрал үүсгэаж болзошгүй Е 626 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 126 Хориглогдсон Е 223 Аюултай Е 340 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 627 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 127 Аюултай Е 224 Аюултай Е 341 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 628 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 129 Аюултай Е 228 Аюултай Е 343 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 629 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 130 Хориглогдсон Е 230 Өмөн үүсгэж болзошгүй Е 400 Аюултай Е 630 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 131 Өмөн үүсгэж болзошгүй Е 231 Арьсанд хортой нөлөө үзүүлдэг Е 401 Аюултай Е 631 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 141 Хоргүй нь нотлогдоогүй Е 232 Арьсанд хортой нөлөө үзүүлдэг Е 402 Аюултай Е 632 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 142 Өмөн үүсгэж болзошгүй Е 233 Аюултай Е 403 Аюултай Е 633 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 150 Хоргүй нь нотлогдоогүй Е 239 Арьсанд хортой нөлөө үзүүлдэг Е 404 Аюултай Е 634 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 151 Арьсанд хортой нөлөө үзүүлдэг Е 240 Е 405 Аюултай Е 635 Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй
Е 152 Хориглогдсон Е 241 Хоргүй нь нотлогдоогүй Е 450 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 636 Аюултай
Е 153 Өмөн үүсгэж болзошгүй Е 242 Аюултай Е 451 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 637 Аюултай
Е 154 Гэдэсний хямрал, даралтанд нөлөөж болзошгүй Е 249 Өмөн үүсгэж болзошгүй Е 452 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 907 Арьсны тууралт үүсгэж болзошгүй
Е 155 Аюултай Е 250 Даралтанд нөлөөлж болзошгүй Е 453 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 951 Арьсанд хортой нөлөө үзүүлдэг
Е 160 Арьсанд хортой нөлөө үзүүлдэг Е 251 Даралтанд нөлөөлж болзошгүй Е 454 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 952 Хориглогдсон
Е 171 Хоргүй нь нотлогдоогүй Е 252 Өмөн үүсгэж болзошгүй Е 461 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 954 Өмөн үүсгэж болзошгүй
Е 173 Хоргүй нь нотлогдоогүй Е 270 Хүүхдэд аюултай Е 462 Ходоодны хямрал үүсгэж болзошгүй Е 1105 Арьсанд хортой нөлөө үзүүлдэг

 

Эх сурвалж: www.bolod.mn

Б.Цэцэнхан

 

 

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих