Өвөрхангайчуудын сонголтыг одоо яах вэ, Ерөнхийлөгч өө?

elbegdorj-2УИХ элэг бүтэн болох өдөр ойртож байна.

Сонгинохайхан дүүрэгт жил дамнан өрнөсөн сонгуулийн маргаан дахин санал хураалтын дүнд эсэцлэгдэж Монгол Улсын аварга Д.Сумьяабазар УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардлаа. Одоо Өвөрхангайн асуудал үлдээд байна. МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү 48 хувийн, С.Чинзориг 43 хувийн санал авсан бол АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү 40.39 хувийн, Д.Зоригт 34.02 хувийн дэмжлэг сонгогчдоос авсан.

Бодит байдал дээр Г.Батхүү Н.Төмөрхүүгээс 1500, С.Чинзоригоос 3500 гаруй саналаар дутуу. Д.Зоригт Г.Батхүүгээс ч бага санал авсан аж. Үүнийг нь СЕХ-ноос баталж, Н.Төмөрхүү, С.Чинзориг нарт УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь гардуулж өгч байсан. Гэвч Өвөрхангайчуудын сонголт шүүхийн замаар орж эцэстээ Г.Батхүү УИХ-д заларсан.

Үүнд олон нийт одоо ч дургүй байгаа. Яг үнэн хэрэгтээ бол Г.Батхүү, Д.Зоригт нарыг Сонгуулийн хууль зөрчиж иргэдэд мөнгө тараасныг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар олон нийтэд баримттайгаар илчилж байсан.

Гэвч энэ асуудал замхарч, Н.Төмөрхүү, С.Чинзориг нар насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэдгээр буруудсан. Шударга ёс хаана байна аа Ерөнхийлөгч өө гэж иргэд сүүлийн үед бүр их ярих болоод байгаа. Өвөрхангайчуудын сонголтыг яах вэ, Ерөнхийлөгч өө?

Цаг


URL:

Сэтгэгдэл бичих