Техаст үйлдвэр дэлбэрсний улмаас 14 хүн эндэв

texas_delberelt-middleАмерикийн албан тушаалтан 19-ний өдөр хэлэхдээ, Техас мужийн химийн бордооны үйлдвэр дэлбэрсний улмаас 14 хүн эндсэн гэжээ.

Техас мужийн олон нийтийг аюулаас хамгаалах газрын албан тушаалтан Жейсон Рейс 19-ний үдээс хойш хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, дэлбэрэлтийн улмаас 12 хүн нас барсныг мөн өдөр тодруулсан ба эндсэн өөр хоёр хүнийг аврагчид илрүүлж, амиа алдагсдын тоо одоо 14 болж нэмэгдсэн гэжээ.

Америкийн Конгрессын гишүүн Жон Корнин гамшгийн бүсэд ажилласныхаа дараа хэвлэлийнхэнд хэлэхдээ, одоогоор 60 хүн ор сураггүй байна. Албаны зүгээс эмнэлэгт байцаан тодруулалт хийж, алга болсон хүмүүс яасныг тодруулахаар чармайж байна. Алга болсон хүмүүсийн тоо хасагдах магадлалтай, бүгд амьд мэнд байгаасай гэж хүсэж байна гэжээ .

\У.\ china radio

www.fact.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих