Прокурорын туслах осгосон нь тогтоогдов
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын туслах ажилтан 30 настай О гэгч эмэгтэй амиа алдсан шалтгааныг аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн байцааж, гадны нөлөөгүй хөлдөж нас барсан гэсэн дүгнэлт гаргажээ.
Түүнийг гурав хоногийн турш гэртээ ирээгүй учир ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хүсэлт илгээснээр эрэн хайх ажил эхэлж, “Хороолол” гэх гэр хорооллын суурингаас Сэлэнгэ аймгийн төв орох замд голын эрэг орчмоос олсон байна. Амь насаа алдсан өдрөө талийгаач өдөр ажлаа тараад найзуудтай уулзаж наргиад, найзуудаасаа 22.00 цагийн үед салаад ганцаараа явсан аж. Улмаар гэрлүүгээ явах замдаа гадаа унтсанаас осгож нас барсан байна. Иймээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: