ОХУ “Биологи-1м” дагуулаа амжилттай хөөргөжээ

thum1297863055ОХУ-ын Сансар судлалын агентлаг 19-ний өдөр Казахстаны хил дэх Байконур төвөөс “Биологи-1м” биологийн туршилтын дагуулыг амжилттай хөөргөлөө. Уг дагуулын хамт 6 жижиг дагуул хөөргөжээ.

ОХУ-ын Сансар судлалын агентлагийн мэдээлснээр, Москвагийн цагаар 14 цагийн үеэр “Холбоо 2-1А” зөөгч пуужингаар 1 том 6 жижиг дагуулыг хөөргөсөн ба 9 минутын дараа дагуул нь пуужингийн гуравдагч шатнаас амжилттай салжээ.

“Биологи-1м” дагуул бол ОХУ-ын 2007 оноос хойш хөөргөж байгаа биологийн туршилтын анхны дагуул юм. Түүнд цэвэр генийн туршилтын 45 хулгана ачсан бөгөөд туршилтын хулгана бүр нь өөрийн генийн тодорхойлолттой. Мэргэжилтнүүд эдгээр хулганын сансар дахь байдлыг камераас ажиглан, судасны лугшилт болон цусны даралтыг нь хэмжиж байна. 30 хоногийн дараа буцан ирэх бүхээгт ирсэн хулгануудын эрхтнүүдийг судлах болно.

Уг дагуулд мөн Монголын элсний хулгана, могой гүрвэл, загас, бичил биет амьтан ургамлыг авч явсан нь хүндийн тэнцвэрээ алдсан орчин эдгээр төрлийн амьтан ургамалд хэрхэн нөлөөлөхийг судлахад зориулагджээ.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих