Хятадад алт худалдан авахаар дугаарлаж байна

s1.reutersmedia.netБЭЭЖИН. /Сина/. Хятадын зүүн нутгийн Зянсу мужийн Наньжин хотын нэгэн иргэн 2,9 сая юаниар 10 кг алт худалдан авчээ. Учир нь энэ долоо хоногийн эхээр алтны үнэ сүүлийн хоёр жилд хамгийн ихээр унасан билээ.
Орон нутгийн сонинд мэдээлснээр, тус хотын хамгийн том алтны дэлгүүрт хүмүүс алт худалдан авахаар урт дараалал үүсгэн дугаарласан байсан ажээ.
Дэлгүүрийн нэгэн байнгын үйлчлүүлэгч тус бүр нь нэг кг-ийн алтан гулдмайгаас 10 ширхгийг худалдан авсан ба нийт 2,9 сая юань төлсөн байна.
“Хүмүүс эгээ л хүнсний захаас хямд байцаа авахаар дугаарлаж байгаа мэт бужигнаж байна. Гэхдээ энэ бол үнэхээр алтны хямдрал, худалдан авахад ашигтай” гэж нэгэн худалдан авагч ярилаа.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас өнгөрөгч даваа гараг хүртэл үргэлжилсэн алтны үнийн уналт нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод үнэ байжээ. Алтны үнэ маш алгуурхан өсөх хандлагатай байгаа хэдий ч хүмүүс алт авахаар дугаарлах үзэгдэл хэсэгтээ үргэлжилнэ гэж зарим шинжээч үзэж байгаа юм.

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих