Реппер PSY-ийн шинэ клипийг телевизээр цацахыг хоригложээ
Рэпер PSY-ийн шинэ клипийг ёс суртахуунгүй хэмээн үзээд Солонгосын нөлөө бүхий “KBS” телевизээр гаргахыг хориглосон байна. “Манай телевизийн стандарт интернэт, онлайн болон кабелийн сувгуудаас ялгаатай. Телевизийг нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр бүгд үздэг. Тэр тусмаа ёс зүй төлөвшөөгүй, суурь мэдлэгийн хүрээ нь тэлж амжаагүй хүүхэд залуучууд телевизээр гарсан бүх зүйлд итгэж, даган дуурайдаг” хэмээн тус телевизийн төлөөлөгч ярив.
Ийнхүү хэдийгээр Өмнөд Солонгосын дуучин Пак Чэ Саны шинэ клипийг долоо хоногийн дотор “YouTube” сайтаар 140 сая үзэж, дуу нь интернэт дэлгүүрүүдээр борлуулалт сайтай байгааг үл харгалзан “KBS” шийдвэрээ гаргалаа.
Дашрамд сонирхуулахад “The Wall Street Journal” мэдээлснээр 2012 оноос Өмнөд Солонгост телевизийн нэвтрүүлгийн агуулгад тавигдах шаардлага чанга болсон байна. Жишээ нь, “KBS” телевиз гэхэд аюулгүй бүсээ зүүгээгүй яваа жолооч нар болон гарц дээр бүжиглэж байгаа хүмүүсийн талаарх видео бичлэг, киног эфирээрээ гаргахыг хориглодог байна. Өмнөд Солонгосын улстөрчид ч хүн амынхаа ёс зүй, ухамсарыг төлөвшүүлэх бусад арга хэмжээнүүдийг ч авсаар байгаа аж. Тухайлбал 2013 оны гуравдугаар сараас богино банзал өмсөх, хэт задгай хувцаслахыг хориглосон тухай зарласан билээ.
http://tvmongolia.mn/read/245
URL: