H7N9 шувууны ханиадааар 5 хүн нэмж өвчлөв

images05gterХятадын Эрүүл мэнд болон Гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо 18-ны орой хэлэхдээ, 2013 оны 4-р сарын 17-ны өдрийн 17 цагаас 4-р сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэлх байдлаар, Хятадад H7N9 шувууны ханиадаар 5 хүн шинээр нэрвэгдсэн гэжээ.

Одоогтйн байдлаар, Хятадад шувууны ханиаданд нэрвэгдсэн 87 өвчтөн байгаагийн 6 нь илааршиж эмнэлгээс гарчээ. Харин 17 хүн нас барж, үлдсэн 64 хүн тусгай эмнэлгүүдэд эмчлүүлж байна. Өнөө Бээжин (1 хүн), Шанхай(32 хүн, 11 хүн нас барсан), Шянсү(21 хүн, 3 хүн нас барсан), Жэжян(27 хүн, 2 хүн нас барсан), Аньхуй(3 хүн, 1 хүн нас барсан), Хэнань(3 хүн) зэрэг 6 муж хотын 32 газар нутагт өвчтөнүүд төвлөрч байна. Энэ өвчнөөр хүн нэмж өвчилж байгаа хэдий ч хүнээс хүнд халдварласан гэрч баримт хараахан илрээгүй байна.

\Навч орчуулав\ china radio

www.fact.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих