Чингис бондын хүүнд өдөрт 511 сая төгрөг төлж байна

Өнгөрсөн нэгдүгээр сард Экономист сэтгүүлд Монгол улсыг ”Од мэт гялалзсан үзүүлэлттэй” гэж дүгнэсэн. Гэсэн ч од мэт гялалзахын тулд өрөө төлөх чадвартай байх хэрэгтэйг давхар сануулсан байсан. Сангийн сайд Ч.Улааны мэдэгдэж байгаагаар монгол улс чингис бондын хүүд өдөрт 260 сая төгрөг төлж байна. Харин эдийн засагчдийн тооцоолж байгаагаар монгол улс чингис бондын хүүд өдөрт 260 сая төгрөг биш 511 сая төгрөг төлж байгаа мэдээ байна. Манай шинжээч чингис бондын хүүг нарийвчлан судаллаа.

Олон эдийн засагчид бондын хүүг хэрхэн төлөх вэ гэдэг дээр Чили улсын дараа дэлхийд 2-рт орох зэсийн үйлдвэрлэлдээ найдсаар байгаа юм. Нэг ёсондоо зэсийн үйлдвэрлэлээрээ бондын хүүгийн өрөө нөхнө гэсэн алсыг хараатай байна. Оюутолгойг ДНБ –ийн 55 хувьтай тэнцэхүйц орлого олно гэж шинжээчид үзэж байгаа.

Монголчууд чингис бондын хүүгийн өрөнд өдөртөө 378 мянган ам.доллар монгол төгрөгөөр 511 сая төгрөгийн хүү төлж байгааг эдийн засагчид хэлж байна. Үүнийг бонд гаргасан үеэс хойшхи 3 сарын хугацаандаа үржүүлвэл Монголчууд бондын хүүнд одоогийн байдлаар нийт  56.2 тэрбум төгрөг төлөхөөр байгаа юм. Өдөрт 511 сая төгрөг гэж бодохоор жилд 186.5 тэрбум төгрөг төлнө гэсэн үг.Өрийн цаана хүлээгдэж байгаа орлого яригддаг. Манай улсын гадаад өр 12.7 тэр бум ам.долларт хүрсэнээс Засгийн газрын өр 2.6 тэрбум төгрөгийг нь эзэлж байна. Чингис бонд гадаад өр ДНБ-ийн харьцах харьцааг хэдийнээ 40 хувьд хүргэсэн. 40 хувьд хүрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж эдийн засагчид үздэг. 20 гаран жил гадаад худалдаа нь тасралттгүй алдагдалтай байсаар ирсэнээс гадна экспортын чадавхи султай импортод тулгуурласан үйлдвэрлэл хөгжөөгүй, төсвийн нийт зардалын 75 хувийг урсгал зардал эзэлдэг манай улсын хувьд хүүгийн өр гэхдээ тийм ч амар зүйл бишээ.

Гэхдээ гадаад өр ДНБ-ээсээд авсан байдалтай байгаа улс орнууд олон байна. Өөрөөр хэлбэл өр тавихаас айхгүй байгаа улс орнууд олон байгаа юм. Өр тавихаас айхгүй байгаа улс орнуудыг хойд хөрш ОХУ тэргүүлж байна.  Орос улс 501.3 тэрбум долларын бонд гаргасан бол Польш улс 252.9 тэрбум долларын зээл авчээ. Дараа ньРумин 160.9 тэрбум долларын зээлээрээ гуравдугаарт орж байна. Харин хамгийн бага өртэй улс оронд Тажикстан 1.9 тэрбум долларын бондоороо орж байна. Чингис бондын хувьд харьцангуй доогуур хүүтэй байгааг хэлэх нь зүйтэй боловуу.

Монголын уул уурхайн корпорацил гэхэд 5 жилийн хугацаатай 600 сая долларын бонд гадаад зах зээл дээр гаргасан нь жилийн 8 хувийн хүүтэй. Мөн Хөгжлийн банкны бондыг дурдах нь зүйтэй. 5 жилийн хугацаатай 580 сая долларын бонд гаргасан нь  5.75 хувийн хүүтэй байгаа юм. Мөн Худалдаа хөгжлийн банк 3 жилийн хугацаатай жилийн 8.5 хувь хүүтэй 300 сая долларын бонд гаргасан. Чингис бондын тухайд 5 жилийн хугацаатай 500 саядоллар 4.125  хувийн хүүтэй бол, 10 жилийн хугацаатай 1 тэрбум доллар 5.125 хувийн хүүтэй. Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, Уул уурхайн корпорацийн бондын хүүтэй харьцуулахад чингис бондын хүү харьцангуй бага байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих