Ц.Даваацэрэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдов

big_davaaОрос, Монголын хамтарсан “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн зөвлөлийн хуралдаанаар ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Даваацэрэнг Ерөнхий захирлаар томилсон шийдвэр гаргав.

Монгол дахь хамтарсан үйлдвэрүүдийг эзэмшдэг Оросын төрийн өмчит “Ростехнологи” компанийн удирдлагууд өнөөдрийн хуралд оролцжээ. Зөвлөлийн хуралдаан энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. “Ростехнологи”-ийн төлөөлөгчид үргэлжлүүлэн “Монросцветмет” болон бусад үйлдвэрүүдийн асуудлыг Монгол Улсын талтай хэлэлцэнэ.

Я.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих