“Монголиан эйрлайнс” компани нэрээ өөрчлөхөөр болжээ
Оны өмнө ШӨХТГ-аас тус компанид агаарын хөлөг онгоцнууд дээрх “since 1956” гэсэн бичиглэлийг арилгах, 1956 онд үүсгэн байгуулагдсан мэтээр сурталчилсан үйлдлүүдээ таслан зогсоох, Олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд “Mongolian airlines” гэх латин бичиглэл бүхий нэрийг ашиглахгүй байх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм. Олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд нислэг үйлдээд нэг жил болж байгаа “Mongolian airlines” компани нь энэхүү нэрээ ямар нэг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг аваагүй мөртлөө уг нэрийг ашиглаж нислэг үйлдэж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл болов.
“Mongolian airlines” компани дээрх шаардлагыг хүлээн авч, нэрээ “Хүннү Эйрлайнс” болгон өөрчилж, цаашид хуульд нийцэж ажиллахаа мэдэгдлээ.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: