Бяцхан хүүд амьдрал бэлэглэцгээе, Халуун сэтгэлт хүмүүсээ!
Батгэрэл овогтой Өсөхбаяр 11 настай. Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн 4-р ангид сурдаг. Үе тэнгийнхэнтэйгээ тоглож наадаж явсан сэргэлэн цовоо хүү өдгөө хэвтэрт орж, хүнд өвчиндөө шаналж, “Монголд эмчилэх боломжгүй” гэсэн онош тогтоолгоод “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болоод байна… Нэг л өдөр нуруу нь өвдөж эмнэлэгт хандсан хүү хэдхэн хоногийн дотор хамаг бие нь мэдээгүй болж хэвтэрт оржээ. Хамгийн хэцүү нь түүний ар нуруу болон толгой нь тэсэхэд бэрхтэйеэ өдвөж шөнө унтаж ч чадахгүй уйлж байна. Эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орж, ээж аав хоёр нь дэргэд нь өдөр шөнөгүй сахиж байгаа хэдий ч өдөр ирэх тусам бие нь улам дордсоор өвчиндөө шаналсаар.
Одоо эмчилгээгүй гэгдэж гэртээ гараад өвчиндөө шаналж өдөр хоногийг өнгөрөөж байгаа бөгөөд яаралтай гадагшаа явж эмчлүүлэхгүй бол үхлийн аюул нүүрлээд байна!
Онош: Нуруу нугасны 7,8-р үеийн дотор талдаа нугасны мэдрэлийн судас дарсан далд хавдар. Бүсэлхий, ахар сүүл хэсэгт мэдрэлийн судас дарсан, цусны бүлгэрэл үүссэн, бүсэлхийнээс доош мэдээгүй болсон.Монгол улсын хэмжээнд анх удаа илэрсэн өвчний тохиолдол. Монголд эмчлэх боломжгүй. Гадаад улсад хандах шаардлагатай. Ингээд гадагшаа эмнэлэгт хандсан бөгөөд ТАЙЛАНД улс болон Өмнөд СОЛОНГОС улсад эмчлэх боломжтой гэсэн хариу иржээ. Мөн яаралтай эмчилгээ хийхгүй бол нуруу нугас дагасан хавдар нь даруй томорч хүндрэх аюул хаяанд ирээд байгааг эмч нар сануулжээ.
Эмчилгээний зардал дунджаар 30,000 орчим доллар болох аж. Сарын 350 мянган төгрөгийн орлогтой гэр бүлийн хувьд энэ мөнгийг олох туйлын хүнд байгаа бөгөөд төрөл садан нь нийлээд хөөрхий хүүг аврах гэж арга чаргаа барж байна. Ямар ч атугай өнөөдрийн байдлаар ах дүүс анд нөхдийн халуун сэтгэлээр 2 сая орчим төгрөг цуглараад байгаа аж.
Гэхдээ юу юуны туханд хүрэлгүй хүмүүсээс тусламж гуйхыг урьтал болгосонгүй. Өөрсдийн боломжоор, байгаа өмч хөрөнгөө Сайн санаат хүмүүст яаралтай худалдан эмчилгээний зардалд нэмэрлэхийг зорьж байна. Иймд та доорх зүйлсээс худалдан авч буян болоорой. -Б.Өсөхбаярын аав ээжийн ганц өмч хөрөнгө орон гэр болох 100 айлын 9-р дэлгүүрийн буудлын урд байрлалтай 4х6 харьцаатай дан байшин -Б.Өсөхбаярын ээжийн төрсөн эгчийн өмч болох 5-н буудалд байрлалтай 3 тал хашаа Б.Өсөхбаяр хүүд
АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ ХАНДИВ ӨРГӨЦГӨӨЕ!
Голомт банк Валютын данс: 2205024375 B.Usukhbayar Хандивын данс. /www.golomtbank.com/
Хас банк Төгрөгийн данс: 5000355791 Б.Өсөхбаяр Хандивын данс. /www.xacbank.mn/
Холбоо барих утас: Ээж Б.Цэвээнханд утас: 9984-8674
Утас: 5050-9861, 9914-0414
И-Мэйл: tsogtshariltsaa_tuv@yahoo.com
2011 оны 04 сарын 18 өдөр
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!!!
/Холбогдох баримт болон зургийг хавсаргав/
URL: