“Рио тинто”-г чадах уу?

Ж.ЦОГЗОЛМАА

“Чалко”-гийн хориод тэрбум “ногоон”-оор өрийн сүлжээгээ нимгэл­сэн “Рио тинто” Оюу­тол­гойн тэргүүн фронтын үүрэг гүйцэтгэх болоод удаж байна. “Айвенхоу майнз”-ын дуу улам бүд­гэр­сээр, одоо бүгдийг “Рио”-чуудын үзэгний үзүүр шийдэж байгаа. Шинэ удирдлага томи­логд­сонтой зэрэгцээд хө­рөнгө оруулалтын дүн хэ­тэр­сэн шуугиан өнгөрсөн хэдэн сар тэднийг ээрсэн юм. Засгийн газартай хө­рөн­гө оруулалтын гэрээг эргэж харах эсэх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн ч дорвитой шийд гаргаж чадаагүй. Иймд Уул уурхайн яам, Эдийн зас­гийн хөгжлийн яам, Сан­гийн яам, МХЕГ, “Эр­дэнэс Оюутолгой” компа­ниас томилогдсон ажлын хэсэг “Рио Тинто” ком­панийнхантай хамтран “Оюутолгой” компанийг шалгахаар болжээ.

Алт, зэсийн эх ундарга болсон энэ ордыг ашиглах хөрөнгө оруулалтын дүнг анх нэг тэрбум ам.долларт багтана гэж анх үзэж байс­ныг иргэний хөдөлгөөний төлөөллүүд хэлдэг. Харин өдгөө энэ тоо даруй 30 тэр­бумд дөхөөд байгаа. Уг нь гэрээ байгуу­лах үед анхны хөрөнгө оруулалтыг таван тэрбум гэж байгаад, дараа нь 14.6 тэрбум гэсээр өс­чихсөнд учир бай­гаа юм. 2009 онд тэд Австра­лид шалгагдаж байсан бол жилийн дараа Хятадад ав­лигын хэрэгт холбогд­сон. Мөн Монголд хийж буй хөрөнгө оруулал­тын гэрээг тойрсон элдэв яриа олны дунд тарсаар удаж байгаа. Тиймээс Мон­­го­лын тал шалгалаа гээд “Рио тин­то”-гоос ямар нэг “но” илрүүлж, ил­рүүлснээ олон нийтэд зар­лан, ул­маар хариуцлага тоо­цож чадах уу гэдэг маш том эргэлзээ бий.

Харин одоо хэрхэн шийдвэрлэхийг нь харах л үлдэж байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих