НЭГ ДОР ИХ ИДЭХ НЬ БУРУУ ЯАГААД ВЭ ГЭВЭЛ
Илүүдсэн бүхэн хор болдог. Ховдог хүнд ходоод нь төрсөн ахаас нь үнэтэй зэрэг олон үндэстнүүдийн сургаал үгүүд нэгийг бодогдуулна. Үнэхээр ч их хэмжээгээр нэг дор идэхэд бие организм хүндэрнэ. Өөрөөр хэлбэл энэ нь дархлааны цэргүүд олноороо дайчлагдсанаас хүн амархан ядарч өтөлнө. Өлсгөлөн явсанаа гэнэт нэг дор их идэхээр шингээж, боловсруулахын тулд бүх цус ходоод руу очно. Дотор эрхтнүүдийг хэвийн хэмжээнээс нь илүү ачааллаар дарахад хэвийн бус ажиллаж эхэлнэ. Хоол боловсруулах эрхтнүүд дарамтанд орно. Хөдлөхөөс дургүй хүргэж нозооруулсаар эрхтнийг туйлдуулдаг. Өөх нь биед хэрэггүй хог новш л гэсэн үг. Иймээс илүүдэл калорио заавал шатаах хэрэгтэй. Ялангуяа жин ихтэй хүн илүүдэл калортой хоолыг идэхгүй байх нь зөв юм. Хамгийн эрүүл хүнсийг ч хэтрүүлбэл хор болдог.
www.segsgermaa.com
URL: