Цагдаагийн ар гэрийнхэнд гэнэтийн бэлэг барьлаа

Ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй хүмүүс бол  цагдаагийн алба хаагчид  юм. Өдөр шөнө, халуун хүйтнийг үл ажрин үүргээ гүйцэтгэж буй    цагдаагийн алба хаагчдын ар гэрийн амьдралыг түүний хань ижил үр хүүхэд нь үүрч явдаг юм. Төр түмнийхээ төлөө зүтгэж  амгалан тайван байдлыг сахин биелүүлэхэд хүчин зүтгэж буй цагдаагийн албан хаагчдын  ажилдаа амжилт гаргахад нөлөөлдөг  ар гэрийхэнд сэтгэлийн дэм хайрлах зорилгоор Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс цагдаагийн 1-р хэлтэстэйгээ хамтран Урам зоригоор ажлын бүтээмжийг дэмжих аяны хүрээнд ажлын үр дүн болоод бусдын хүндэтгэлийг хүлээсэн алба хаагчдынхаа ар гэрийхэнд нь гэнэтийн бэлэг барьсан байна.  Энэхүү арга хэмжээг зохион байгуулласанаар хувийн амьдрал болоод албан ажилдаа  хандах хандлагад эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ ар гэрийх нь болох аав ээж , хань ижил, үр хүүхдэд нь  бахархах сэтгэлийг төрүүлэх сайн талтай юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих