Та эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг уу?

2013041516tЭртний мэргэн үгэнд эрүүл мэндээ алдвал ихийг, эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц гэдэг.

Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь архаг буюу суурь өвчтэй байна гэсэн судалгааг гаргасан байна.  Үүнээс үзвэл бид эрхэм баялаг болох эрүүл мэндээсээ илүү ихийг алдсан улс орны тоонд толгой цохиж явна гэж хэлж болох нь. Тиймээс эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавьдаг хэн бүхэнд зориулан “Эрүүл мэнд-гоо сайхны цаг” гэсэн нэгэн шинэ сэтгүүл хэвлэгдэн гарчээ.

Энэ сэтгүүлийн эхний дугаарт  уншигчдын анхаарлыг татсан, амьдрал ахуйдаа хэрэгжүүлж болохуйц олон сонирхолтой  материал нийтлэгджээ. Тухайлбал,  “Гэрлэн бие амьдралын 90 хувийг шийддэг”, “Бүсгүйчүүдэд бүжиглээд турах боломж бий”, “Харшлыг вакцинаар эмчилнэ”, “Халзан толгойд үс ургах боломжтой юу?” зэрэг олон сонирхолтой материал нийтлэгджээ. Энэ сэтгүүлийг худалдан авахыг хүсвэл та “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”-ийн сүлжээ дэлгүүр болон “Оргил” худалдааны төв, “Улаанбаатар” их дэлгүүр,  “Интер ном”, “Мажистик” зэрэг номын дэлгүүрээс аваарай.


URL:

Сэтгэгдэл бичих