Дорнод аймгийн иргэд *Зөв Боломж ХХК* иргэдийг хохироож байгаа тухай ноцтой баримт ирүүлжээ!!!

ЗөвБоломжХХК нь 2012 онд Дорнод аймгийн Матад суманд орших Газрын тосны салбарт Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ны

гэрээлэгч хятад компаиудад туслах ажилтан нийлүүлэхээр орж ирсэн. Зөвхөн ажилчинзуучлах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн. Гэтэл ажилчдын цалин, НД, хөдөлмөр хамгаалал, урамшууллын бонус зэргийг дундаас нь өөр дээрээ авч ажилчдын цалин мөнгөнөөс завшин ажилолгогч болж хувирсан байна.

Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас 2012 оны 05.17-ныөдрийн 04/79/01 тоот актыг тус компани дээр гаргаж зуучлах эрхээ хэтрүүлэн бүр ажил олгогч болсон байна хэмээн үйл ажиллагааг нь бүрэн зогсоох шийдвэр гарсан боловч хууль зөрчин ажилласаар өнөөдрийг хүрсэн.

2012 оны 11-р сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллах үеэрээ энэхүү хууль зөрчин ажиллаж байгаа Зөв Боломж гэгч компаныг 2013 онд огт ажиллуулахгүй гэж иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ амласан боловч өдгөө тус компани мөн ажиллахаар орж ирээд Дорнод аймагт ажилчид бүртгэн хэнэг ч үгүй сууж байна.

Энэ компаны ТУЗ-д дандаа Увс аймгийн гаралтай хүмүүс байдаг бөгөөд тухайлбал Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн дэд сайдаар ажиллаж байсан, 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшсэн Нямхүү гэгч нөхөр голлох үүрэг гүйцэтгэн мөнгө угаадаг аж.

Дорнод аймагт эдний энэхүү хууль бус үйл ажиллагааг хуучин УИХ-ын гишүүн П.Алтангэрлийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан одоо аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч хийж байгаа Төртайван, мөн Чулуунцэцэг гэгч хүмүүс идэвхтэй дэмжин ажилчид бүртгэх хууль бус үйл ажиллагааг нь аймгийн Ардчилсан намын байранд явуулдаг аж.

Энэ бүх хууль бус үйл ажиллагаатай орон нутгийн засаг захиргаа, иргэд олон нийт энэ жилээс идэвхтэй тэмцэл хийж байна. Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгч П.Мөнхтөрөөр ахлуулсан комисс саяхан хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдаж тус компаны үйл ажиллагааг шалгаж эхэлсэн байна. Хууль ёс, нутгийнхаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тэдний ажил үйлсийг Дорнод нутгийн зон олон ихэд дэмжиж байгаа болно.

 

Зарим баримтуудыг нэмэлт тайлбаргүй оруулав:

 

 

001002

003

004

005

005 006

007

008

009

010

011

012

013

015

016017

018

019

020

021

 


URL:

Сэтгэгдэл бичих