Харьд бэр болон очсон Монгол бүсгүйн “аз жаргал” ийм л байж

fe682435a4e31002originalХарийн нутгийн бэр болон гадаадын иргэнтэй ханилж, сайн сайхан, ядуу хөтүүгийн зовлонг эс мэдрэн  амьдрах  хүсэлтэй олон бүсгүйчүүл өнөөгийн нийгэмд байгаа нь жирийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Амьдралын аз жаргал гэгчийг зөвхөн мөнгөөр хэмжигсэд гэж тэднийг хэлбэл нэг их хатуудахгүй л байх. Гэвч нөгөө талаасаа Монголд амьдраад хүнтэй суулаа гэхэд хүүхдэд дарагдсан авгай л болж хоцорно шүү дээ хэмээн ярих тэднийг бас буруутгах аргагүй. Харин харьд очоод санасны дагуу амьдрал нь тэгш дардан, сайн сайхан байх нь ховор. Энэ бүхнийг олон жишээгээр дурдаж болно. Соолонгост бэр болсон бүсгүйчүл ихэнхи нь байнгын дарамтанд байдаг талаар бид өмнө нь өчнөөн л хэлж, ярьж байсан. Нөхөртөө дарамтлуулаад түүнийгээ найз бүсгүйдээ хэлж тэр нь аргаа барахдаа солонгос нөхрийг нь алсан, өөрөө амиа егүүтгэсэн гээд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи 20 гаруй жилд харьд гэр бүлийн дарамтанд орж, ял сонссон, амиа алдсан хэрэг цөөнгүй. Энэ бүх дуулиан шуугиан намжаагүй байтал шаналж зовсон өөр нэг бүсгүй эх орондоо харихыг хүсч буй нэгэн бичлэг “Youtube”-д тавигджээ. Хохирогч бүсгүйг Сумьяа овогтой Энхмаа гэх аж. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө хоёр хүү, өвчтэй эхийгээ орхин нэгэн африк гаралтай Америк нөхрөө даган Африкийн Нигери улсыг зорьжээ.

Тэрээр нөхөртэйгөө Хятадад танилцсан аж. Нөхөр нь анх танилцаж дотносож байхдаа халамжтай нэгэн байсан бөгөөд  хамтран бизнес эрхлэх, хоёр хүүгийнх нь сайн аав болно гээд л олон сайхан зүйл амлаж байж. Үлгэрт итгэсэн бүсгүй харьд хамтран амьдрахаар очмогц нөгөө нөхөр зангаа хувирган зодож занчиж эхэлсэн гэнэ. Анхандаа ч гал халуун сайхан хосууд байсан ч адаг сүүлд нь зодож нүдээд тэсэхийн аргагүй байдалд хүргэсэн тул нөхөртөө дөрвөн жил дарамтлуулсан бүсгүй өөрт байсан бүх мөнгөөрөө гал тэрэгний тасалбар аван Монголын Элчин сайдын яамтай газар очихоор уйлан гуйж байгааг бичлэгт харуулжээ. Бичлэгт харуулснаар Энхмаа хоёр хүүхдийнхээ хамт нөхрийнхөө гзрээс оргожээ. Түүнийг олон үндэстний сүмийн гадаа ирэхэд шөнийн 23.00 цаг болж байсан аж. Тэрээр уйлж, хоёр хүүхдийнхээ хамт бурхнаас тусламж хүсэхээр ирснээ сүмийн харуулын албанд ярьжээ. Гэвч хэт орой байсан тул тэд бүсгүйг өглөө ирэхийг санал болгосон аж. Харин бүсгүй очих газаргүй тул тэндээ үлдэхийг хүссэн аж. Учирлаад үг аваагүй түүнийг хэрхэхээ мэдэхээ байсан харуулынхан телевизийнхнийг дууджээ. Бүсгүй ярихдаа хөршүүд нь түүнд тасалбар авахад нь тусалж тэрээр ийнхүү зугтаж чадсан гэнэ. Тэрээр “Надад өөр очих газар алга Би бурхнаас тусламж хүсч байна. Нөхөр маань паспортыг минь хураан авсан. Жирэмсэн байхад минь их зодож байсан. Би цагдаагийн газарт нэг бус удаа хандаж байсан. Гэвч энэ нь гэр бүлийн маргаан хэмээн үл ойшоодог байсан” гэжээ.
Бүсгүйг олон үндэстэний сүмийнхэн Монголын элчин сайдтай хотод хүргэж өгөх болон эх орондоо буцах зардал, нөхрөөс нь гадаад паспортыг нь авч өгөх талаар туслана гэж амлажээ.Түүний элчин сайдын яамны гадаа Нигерийн телевизэд өгсөн ярилцлагын бичлэгийг хүргэе


URL:

Сэтгэгдэл бичих