Сонгинохайрханы дахин сонгуулийн үеэр хууль бус үйл ажиллагаа явуулсан нь илэрлээ (дүрстэй)
1. “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтанд оролцож байгаа Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрхэмбаярыг дэмжээрэй” гэж Ардчилсан намын логотой портер маркийн СБА 26-97 дугаартай автомашинаар 30 дугаар хорооны айл өрхүүдээр нүүрс тарааж байна.
/Хамбын 4 дүгээр гудамжинд нүүрс тарааж байгаа бичлэгийг хавсаргав/
2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтанд оролцож байгаа Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрхэмбаярыг дэмжээрэй гэж 14 дүгээр хорооны 39 дүгээр хэсгийн хороо байрлах Ерөнхий боловсролын 81 дүгээр дунд сургуулийн үүдэнд тус хорооны Сууц өмчлөгчдийн холбооны дарга, Ардчилсан намын гишүүн н.Наранцэцэг мөнгө тарааж байгаад манай ажиглагч нарт баригдаж, мөнгө тарааснаа хүлээсэн болно. /бичлэгийг хавсаргав/
Энэ нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1. / сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах /дэх заалт,35 дугаар зүйлийн 35.18.10 /сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох/ дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.18.18 /сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах/ дах заалтуудыг тус тус зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тарааж, сурталчилгаа хийж хориглосон заалтыг ноцтой зөрчсөн болно.
Энэ асуудлаар сонгуулийн 26 дугаар Тойргийн хороо болон Цагдаагийн байгууллагад дүүргийн МАН-ын хорооноос хандаад байна.
URL: