Беларусын ерөнхийлөгч Лукащенко Монголын ШУА –г хатуу сануулан донгодов !.

655РХАӨӨБӨАӨБАБеларусын  ШУА, монголын ШУА хоёрт адил төстэй талууд бий, хоёулаа харъяа олон хүрээлэн төвүүдтэй, их сургуулиас хөндий,  коммунист угшилтай улс төрийн  намын нөөлөгт амьдардаг  гэх мэт. Зөвлөлт загварын ихэр  ШУА болохоор тийм байгаа хэрэг.

 

Беларусын ерөнхийлөгч  А.Лукащенко  Беларусын эрдэмтдийн анхдугаар их хурал ( 2007. 11.03 ),  ШУА –н эрдэмтэдтэй хийсэн  уулзалт  ( 2011.11.14  ) болон бусад үед ШУА –н талаар  авууштай чухал анхааруулга –    зөвлөгөөг  өгчээ.  Авууштай – чухал  гэхийн учир нь тэрээр яг монголын ШУА –д хандсан мэтээр ойлгож болох,  бид шууд өөр дээрээ тусган  авахуйц   сайхан үнэн шударга үг  хэлж, анхааруулсанд оршино. Тоймловол,  “ Ямар ч төр улс эрдэмтэдгүйгээр урагшлах боломжгүй тийм цаг үед та бид амьдарч байна.

Эрдэмтэд нийгмээсээ нэг  хагас алхам урд байх ёстой,… ГЭТЭЛ, гэтэл,… Бид одоогоор ШУА –с өгсөнөөсөө илүүг авч чадахгүй байна,   ( Мы пока не получаем от Академии наук даже того, что в неё вкладываем ), ШУА –н та нөхөд  нийгэм болон  төрөөсөө тусгаарлан салж, битүүрчээ,.. цаг үеэсээ ихэд  хоцорч, бодит амьдаралаас тасарч, хийсвэрлэн хадуурчээ,.. манай засгийн газрын бүрэлдэхүүний бараг хагас нь доктор, академич байх юм, гэтэл  ажил ахихгүй, шинэ санаа бодол алга,.. эрдэмтэд  төрдөө  практикийн тусламж үзүүлж чадахгүй байна, эдийн засаг,  нийгэм, хүмүүнлэгийн судалгаанууд  хоцрогджээ, манай ШУА  зөвлөлтийн хуучин загварыг хэвээр нь хадгалсан, төрөөс тогтмол санхүүжилт авдаг хуучирсан механизмийн уршгаар  олон мянгаар тоологдох  академич, докторуудтай атлаа улс орноо өндөр технологийн  хувьд урагшлах асуудлаас хол хөндий байна.  Та  нөхөдтэй адилхан Хятад, Энэтхэг, Солонгосын эрдэмтэд  биднийг ардаа хол хаян  урагшилж байгаагийн учрыг олцгооё,…

Одоо та нөхөд бодит амьдралруу, ард түмэнрүүгээ  нүүрээ харуул, тэдний татвараар өдий хүртэл  оршин байснаа санаж  ажлынхаа үр дүнг иргэн бүртээ ил тод  тайлагна, …энэ бол ихээхэн гүн асуудал шүү, ерөөсөө  бид төр улсын хувьд дэлхийн газрын зураг дээр  орших эс оршихын асуудал,… Та нөхөд  төсвөөс хөрөнгө бага өгдөг гэж  олон удаа гомдоллодог, гэтэл та нарын  шинэ санааг хэрэгжүүлэхэд  саад байхгүй, бид аль болохоор дэмждэг, тэгэхээр яагаад түүнийгээ  үйлдвэрлэлд нэвтрүүлж  баяжихгүй ядуу байгаа юм вэ ?,…эрдэмтэд их ухаантай гэдэг биз дээ ?,… та нөхөд телевиз, сониноор  үе үе дотоодын залуу шинэ хүчнээс өөрсдийгөө хамгаалсан, магтсан утга бага явган хэрүүл хийж, мэдэгдэл энээ тэрээ гэж заваарч суух юм, түүнийгээ болиорой,…энэ орны шинжлэх ухааны зохион байгууулалтыг бас санхүүжилтийг нь өөрчлөх цаг болжээ,…

ШУА –р төвлөсөн олон хүрээлэн  төвүүдээр ажил явуулдаг  зөвлөлтийн угшилтай  уламжлалт аргыг  халж, оронд нь  суурь судалгааг  их сургуульд төвлөрүүлж, хавсрага  судалгааг  компаниудад шилжүүлсэн барууны  туршлагыг авбал онох бус уу? төсвийн хөрөнгийг  олон мянган жижиг хүрээлэн төвүүдийг  байлгахын тулд үр ашиггүй тараан цацах биш, урагш үсрэлт авчрах том төсөлд бас  өндөр үр ашигтай жижиг компанид өгөх  ёстой,…шинжлэх ухааныхан  улсын төсвөөр дагнаж амьдардаг тэжээлгэх сэтгэлгээнээсээ сал,  үүнийг хэрэгжүүлнэ, ирэх оноос ШУА –н төсвийг  30 % -р танана,  хөндлөнгийн хатуу шалгуураар үр дүнгийн магадлан хийнэ, төсвийг танаж байж л ШУА –г эрүүлжүүлнэ, Манайд марзан юм их байна, 25 мянган эрдмийн зэрэгтэй хүний  4 мянга нь шинжлэх ухааны хүрээнд  ажиллаж байна, бусад нь хаачив, тэдэнд духан дээрээ сэтэр тэмдэг зүүх ямар  хэрэг байнав?,

Нийгэм, хүмүүнлэгийн  эрдмийн зөвлөлүүд  завхарч, ялзарчээ,  эрдмийн зөвлөлүүдийг  бүлэгэрхэх, нутгархах, овог отгоор ханддаг зарчимгүй аргаас шийдвэртэй  салгая, … та нарын зарим нь  ард түмнийхээ хөрөнгийг суурь судалгааны нэрээр авчихаад  гадаадын эрх ашгийн төлөө үйлчилж, тэдний захиалгат судалгаа  хийж, гадаадруу хэсэж, тэнд олон өгүүлэл хэвлүүлдэг сүрхий эрдэмтэн болж жүжиглэж байгаа шүү, тэгээд намайг шахаж том  шагнал цол авдаг биз дээ,…бас зарим нь  эх орныхоо  эдийн засаг, эрдэс баялаг, хүний нөөцийн  ховор нууц материалыг  гадныханд худалдаж зэрэг цол олзолдог болжээ,…энэ юу болж байна,  эх орон чинь  ингэтлээ  үнэгүй болоо юу ?, …та нар оюун ухаанаа эхлээд энэ эх орныхоо төлөө зориул, ядарсан ард түмнээ түрүүлж  бод,.. та нарын судалдаг сэдвүүдийн дотор  шинэ дугуй бодож олох сэдвүүд цөөн бус байна, тэгэх хэрэггүй, тэд биднээс аль өмнө дугуйг бодоод олчихсон юм чинь,..

ШУА –н удирдлагад  улс орныхоо төлөө бус,хар  буруу сэтгэлтэй   цэвдэг хүмүүс цөөн бус байх шиг, тэдэнд  хуучныгаа үхэн хатан хамгаалж олны доог болохоос өөр хийх ажил алга уу?, ерөөсөө ШУА –н эрдэмтэд хийх ёстой ажлаа хийхгүй  байна,  (  делают ли Академия наук, ученые все то, что надо делать? Конечно, не делают ) ,..Манай ШУА эдүгээ шинжлэх ухааны засгийн газар  болчихоод байна, ийм байж үл зохино,…Барууны орнуудад  олон нийтийн статустай  22 – 24 байгууллага  улс орныхоо хөгжлийн асуудлаар   шударга өрсөлдөн  шуугиулж байна, тэд хатуу экспертийг давж  чадаж байна,  гэтэл манайд тийм биш,  хөгжлийн нэг ч хувилбар алга,  та нөхөд монополчилсон, үүнийг зогсооно,…

ШУА –г  барууны адил  болгоно,  ( Энэ нь  ШУА –г  үндэсний шинжтэй эрдэмтдийн нийгэмлэг болгоно   гэсэн үг  Д  )…  би төрийн тэргүүний хувьд  ШУА –тай  цаашид төрийн бус байгууллагын утгаар л харьцах болно, ШУА –д улс орны шинжлэх ухааны нийт нөөцийн 25 % -нь төвлөрч байна, тэгвэл үлдэх 75 % -г яахав, орхих хэрэг үү  ?,.. шинжлэх ухаан гэдэг нь  дан ганц ШУА юм уу,.. та нөхөд надаас доктор-  академичийн диплом авсан, бас дандаа шан харамж гуйдаг,  ингэх муухай,…миний тэвчээр барагдлаа,   хэрвээ та нар  цаашид надаас тусгай хамгаалалт авна, тэгээд бүгдийг захирна гэвэл ёстой гонжийн жоо,… Энэ улсад ийм  нүсэр ШУА хэрэг байна уу?   ( Нужна ли стране такая громоздкая Академия наук? ) ,…эдүгээ  ШУА –г өнгөц косметик мэс заслаар сайжруулах боломжгүй, гүн суурь өөрчлөлт ( коренная перестройка  )  хийж байж л аварна,  ШУА –н зөвлөлт загварыг удаан хадгалсан нь бидний алдаа байжээ,… бид шинжлэх ухааныг зохион байгуулдаг дэлхийн үр ашигтай стандарт жишгийг авах ёстой байх,…Нийгэмдээ, төрдөө  үр ашиг өгдөггүй  хуурамч эрдэмтдийн хэрэг юу байна, ( Ну зачем нам такие ученые  ? , – заявил Лукашенко, раскритиковав псевдоученых, не приносящих пользу обществу и государству ),..тийм армийг тэжээх  хэрэг юу байна ,…

ШУА болон их дээд  сургуулиудын шинжлэх ухааныг  хянан шалгах болно,  би та нөхдөөс  одоогийн шинэ нөхцөлд шинжлэх ухааныг зохион байгуулах арга замыг  ол гэж  7 – 8  жил шаардаж байгаа шүү, тэр арга зам мэдээж хэрэг, зөвлөлтийн үеийн аргаас ялгаатай байж таарна,  ШУА –н дүрмийг өөрчил  гэж би удаа дараа  шаардсан, харин  та нар нэг ч хувилбар санал болгоогүй өдий хүрлээ,…та нар ШУА –г шинэчилье  гэсэн хүнрүү  архиран дайрч байхаар ядаж хөгжлийн нэг хувилбарыг ч болов санал болгооч, толгойгоо  ажиллуул ( энэ нь ШУА –н удирдлагуудын  IQ   доогуур бөгөөд хоцрогдсон  байна гэсэн үг үү?   – Д  ) .

ШУА –н удирдлагад  хатуу хариуцлага тооцно,…шинэ дүрэм, шинэ  ШУА, шинэ академич, шинэ хүмүүс хэрэгтэй байна,… Төрөөс жинхэнэ эрдэмтнийг дэмжсэн шиг дэмжинэ, засагт  мөнгө байна, гагцхүү  эзнийг нь олж өгөх болно, миний хэлсэн эдгээр үгс  мөсөн уулын оройг л шүргэлээ, ухвал дор нь  их юм бий,….гэхчлэн  хатуу анхааруулжээ.  2012 оны 7 сараас ерөнхий сайдын 1 –р орлогч В.Семашко ахалсан комисс   Беларусын  ШУА –г үндсээр нь  өөрчлөн  байгуулах ( коренная перестройка  ) ажлыг эхлүүлэв.   ШУА –н ерөнхийлөгч А.М. Русецкийг   ажлаас нь халав. Ийнхүү Беларусын  ШУА   олон нийтийн статустай эрдэмтдийн нийгэмлэг  болох замруу эргэлээ.

 

Дүгнэлт : Манай ШУА –н дарга нар  Лукащенкогийн үгийг сайтар  тунгаан бодно байх. Энэхүү анхааруулгыг Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын үг хэмээн хүлээн авбаас зохилтой, яагаад гэвэл, яг манай ШУА –д хандаж хэлсэн мэт санагдаж  байна. Үг бүр нь гойд  тохирч байна. Бүр гайхмаар.  Тийм байх нь ч зүй юм,… ихэр  ШУА –нуудын удмын өвчин, онош, эмчлэх арга нь  ижилхэн бөлгөө.  Улаан нүүрийг нь харж байгаад улайтал нь хэлнэ,  муу нуухаар сайн илчлэнэ гэж энэ дээ. Цаг үеийн бодит тулгалт ийм хүчтэй ажээ.  Лукащенко манай ШУА –г ёстой хатуу донгодож, үхтэл нь загнав. (  Ардчилал чөлөөт нийгмийн талаар хатуу байр суурьтай гэгддэг Лукащенко ингэж  хатуу хэлж байхад манай дарга нар  Мон ШУА –н талаар үг хэлбэл академич нэртэй  хуурамбайнуудын арьсийг нь хуулаад, авилгалыг нь илчлээд ёстой алаад хаях байх даа ). Беларусын шударга эрдэмтэд ерөнхийлөгчийнхөө үгийг алга ташин хүлээн авчээ, манайхан ч бас тэгнэ, … угаасаа шинжлэх ухаан нуугдмалыг  илчлэх, хуурамбайг   хуулах  зорилготой байдаг юм чинь.

 

Монгол ШУА – н хөгжлийн бодлого нэг шийдтэй бөгөөд тэр нь ШУА –г төрийн бус статустай  эрдэмтдийн нийгэмлэг болгоход оршино.  Одоо үүнийг ШУА –н даргууд  болон зарим улс төрчдөд ойлгуулж, сэнхрүүлэх ажил үлдээд байна. Тэд  номын ажлаа умартаж, намын ажилд олон жил оюун тархиа  хэт зориулсаны гайгаар  сэтгэлгээний хомсдолд автаж,  зах зээл, ардчиллын мөн чанар агуулгын талаар  буруу ташаа бодолтой болсон,  будилж төөрч яваа академич – докторууд  билээ. Андуу эндүү  бодол алдаа завхралын эх болдгийг манай ШУА –н өнөөгийн байдал яруу тодоор харуулав. Засахаас өөр замгүй ээ.

IQ. Ц.Дэмбэрэл  (Монгол улсын гавъяат багш, доктор, профессор  )


URL:

Сэтгэгдэл бичих