Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг баривчлав

Untitled-1_500x500Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг өнгөрсөн баасан гаригийн орой баривчилж хорьжээ.

Н.Түмэндэмбэрэлтэй хамт ЭМЯ-ны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, тус хэлтсийн мэргэжилтэн н.Отгонжаргал нарыг баривчилсан байна.

Н.Түмэндэмбэрэл нь С.Ламбаа сайдын үед яамныхаа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдож, улмаар Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг сайд болсны дараа орыг нь  залгаж байжээ.

Д.Гончигсүрэнгийн хувьд Эмнэлгийн тусламж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаад 2012 оноос Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн даргаар томилогдсон аж. Н.Түмэндэмбэрэлийг баривчлах үед гэрээс нь их хэмжээний мөнгө “олдсон” тухай эх сурвалж хэлж байна. Цагдаагийнхан дээрх эрхмүүдийг төсвийн хөрөнгийг үргүй зарсан, хувьдаа завшсан мөн тендерийг будилаантуулсан гэх үндэслэлээр ийн шалгаж эхэлж буй бөгөөд одоогоор тэд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь ил болоод байгаа аж.

Б.Онон

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих