Засгийн газар Сангийн Яамны бодлогоор ард иргэд махгүй хаврыг өнгөрүүлнэ
Өнгөрсөн өвөл Шинэчлэлийн Засгийн газрын бодлогоор 160000 тонн мах нөөцөлсөн. Уг нь амт чанар, хүртээмжийн хувьд өмнөх жилүүдээс харьцангуй сайн байгаа хэмээн иргэд онц дүн тавьсан ч, Монголын махны холбоо хүнд сурталтай төрийн удирдлагуудтай үл ойлголцолд хүрсэн тул нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоож махаа өөрсдөд ашигтай зах зээлийн үнээр зарах шийдвэр гаргасан гэнэ. Иймд энэ сарын 15 буюу ирэх нэгдэх өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдахгүй гэдэг шийдвэрт хүрсэн сурагтай.
Учир нь Шинэчлэлийн Засгийн газрын бодлогоор нөөцөлсөн махыг хадгалах түрээсийн мөнгийг үйлдвэрүүдэд өгөлгүй Сангийн яам луу унжиж байгаа гэнэ. Тиймээс дулааны улирал эхэлсэн энэ үед хадгалалтын мөнгөө өгөхгүй бол махаа гаргахгүй хэмээн байр сууриа илэрхийлж ийм алхам хийж байгаа сурагтай.
Засгийн газар тэр дундаа сангийн яамны удирдлагууд яг одоо энэ талаар хуралдаж байгаа бөгөөд хэрэв төсөвлөсөн мөнгийг танах, бүр огт өгөхгүй шийдэлд хүрвэл Улаанбаатарчууд төдийгүй орон нутгийнхан махны хомсдолд орох нь тодорхой бөгөөд сонгууль дөхөхөөр Монголчуудын гол хэрэглээ болсон зарим зүйлсийг тэр дундаа нефтийн бүтээгдэхүүн, хүнсний өргөн хэрэглээний барааны зарим нэгийг хуурамчаар хомсдуулан цалин тэтгэвэр нэмэх нэрээр өсгөдөг нь өнгөрөгч долоо хоногт батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянга болсонтой холбоотой гэж үзэх нь ч байна. Одоогоор нөөцийн мах хэдий 6000 орчим мянган төгрөгөөр борлогдож байгаа ч заримдаа олдоц хомс байгаа юм. Хаврын тарчиг цагт ард иргэдээ хүнсний тэр тусмаа махны хомсдолд оруулж даажигнах “зүрх” засаг төрийн эрх мэдэлтэнүүдийн урд хийсэн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг цуцалсан, ерөнхий сайдын “осгож үхэх ээ алдсан” гээд олон үйл явдалаас тэс өмнөө гэдгийг ухаарах болов уу хэмээн ард иргэд найдаж байна.
URL: