Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж багасав

25902_41245Хятадын үндэсний үйлдвэр худалдааны ерөнхий газар 11-ний өдөр мэдэгдэхдээ, 2013 оны 3-р сарын сүүлчийн байдлаар Хятадын бүртгүүлээд байгаа аж ахуйн нэгж нь 13 сая 748 мянга 800 байгаа нь нодингийн жилийн сүүлчээс 0.61 хувиар нэмэгдэв. Харин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 439 мянга 800 болж, 0.18 хувиар буурсан гэжээ.

Үйлдвэр худалдааны ерөнхий газар мэдэгдэхдээ, энэ оны эхний улиралд Хятадын зах зээлийн ерөнхий цогц тогтвортой эрүүл хөгжиж, аж ахуйн нэгжийн цар хэмжээ уламаар өргөжин, хувийн үйлдвэр худалдаачид нэмэгдэж, тариачдын нэгдэл тогтвортой түргэн хөгжсөн гэжээ.

Судалгаанаас үзвэл, дорнод ба баруун бүс нутгийн аж ахуйн нэгжийн тоо тодорхой хэмжээгээр нэмэгджээ.

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих