Солонгосын хойгийн асуудлыг дипломат аргаар зохицуулахыг уриалав
Сүүлийн үед Солонгосын хойгийн байдал дэлхий нийтийн айдас түгшүүрийг нэмэгдүүлсээр байна. Хятадын ГХЯ 12-ны өдөр мэдэгдсэнээр, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар намжааж, холбогдох асуудлыг яриа хэлэлцээний замд оруулахаар чармайж байна, үүнд зургаан талт хэлэлцээг сэргээх явдал багтаж байна гэжээ.
Мөн өдөр Оросын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов БНАСАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Юнь Бюн Се-тэй уулзах үеэр хэлэхдээ, Хойд Солонгосын тал тэвчээртэй байж, Солонгосын хойгийн байдлыг улам гааруулж болзошгүй арга хэмжээ авахгүй байхыг Оросын тал уриалж байна гэжээ. Солонгосын хойгийн байдал хүндэрч болзошгүйд Оросын тал сэтгэл түгшиж байна, холбогдох талууд Солонгосын хойгийн байдлыг гааруулах ёсгүй бөгөөд талууд уужуу сэтгэлээр гэрээ хэлэлцээрийн ширээнд сууж, олон жилийн туршид хуримтлагдсан асуудлуудыг зохицуулах ёстой гэж Оросын Ерөнхийлөгч В. Путин өмнө нь илэрхийлжээ.
Өмнөд Солонгост айлчилж буй Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 12-ны өдөр хэлэхдээ, Америкийн тал зургаан талт хэлэлцээ буюу хоёр талт хэлэлцээний арга замаар Хойд Солонгостой бодит яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэтэл Хойд Солонгос олон улсын үүрэг хариуцлагаа зайлшгүй хүлээх нь угтвар нөхцөл мөн гэжээ.
\У.\ china radio
URL: