Их наадмыг үндэсний спортын төрлүүдээр орон даяар хоёр үе шаттай явуулна. Эхний шатны тэмцээнийг аймаг, нийслэл, дүүргүүд оны эхний хагас жилд багтаан зохион байгуулна. Харин тэмээн полоны шигшээ тэмцээнийг 9 дүгээр сард эмнэг булгиулагч, уран уургач, бугуйлчдын тэмцээнтэй хамтатгана. Наадмын үндсэн төрөлд үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ордог спортуудаас гадна монгол