“Mercedes Benz” АНУ-ын зах зээлээс 41 мянга гаруй автомашинаа эргүүлэн дуудна
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Mercedes Benz”-ийн АНУ дахь салбар нэгж SUV ангиллын 41 мянга гаруй автомашинаа зах зээлээс эргүүлэн дуудахаар боллоо.
Үүнд 2020, 2021 онд үйлдвэрлэсэн “GLE”, “GLS” загварын автомашинууд хамаарч байгаа юм байна. Эдгээр автомашинуудын электрон тогтворжуулалтын программд алдаа илэрсэн тул ослын эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай гэж үзэн энэ шийдвэрийг гаргажээ.
- Categories: Дэлхийн дахинд (7), Мэдээлэл