Хугацаа нь дууссан “Max fun” шоколадны он, сарыг засварласан байжээ
Баянгол дүүргийн 2 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдээллээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах иргэний байранд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар хэрэглэх хугацаа дууссан Alpen gold-ийн 38 граммтай 3340 хайрцаг MAX FUN нэртэй шоколадны дууссан хугацааг засварлаж, хадгалж байсан зөрчлийг илрүүлэн, агуулах байрыг лацадлаа.Улсын байцаагчийн 02-03-292/22 тоот актаар хураан орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр ажиллаж байна.
2018 оны 11 сарын 21-нд
- 2 comments
- Categories: Муухай монголчууд (4)