БНХАУ-ын концертын промоутерууд Өмнөд Солонгосын поп оддыг эх орондоо тоглуулах зөвшөөрөл авах арга сүвэгчилж байгааг эх сурвалжууд уламжлав. Уг мэдээлэл нь хоёр орны хүйтэн харилцаа бүлээсэж болзошгүй дохио юм. Өмнөд Солонгос 2016 онд БНХАУ-­ын эсэргүүцлийг үл харгалзан нутаг дэвсгэртээ АНУ-ын пуужин эсэргүүцэх систем байршуулахаар зөвшөөрснөөс хойш Бээжин, Сөүлийн харилцаа хурцадсан юм.