Сүүлийн жилүүдэд манай боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал ихээхэн асуудал үүсгэж байгаа. Сургуулийн барилга хүрэлцээгүйн улмаас нийслэлд 30 гаруй сургууль өдрийн гурван ээлжээр хичээллэж байна. “Нийслэлийн хэмжээнд цаашид ашиглах боломжгүй, олон жилийн насжилттай 50 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга бүртгэлтэй байдаг. Харин эдгээрээс энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй, хичээл сургалт явуулах