Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Чехийн элчин сайдын зүүн урд баригдаад хараахан ашиглалтад ороогүй байсан 15 давхар барилгын лифт унаж хүний амь эрсэдсэн билээ. Уг барилгыг “Бодь” групп барьж байсан бөгөөд барилгын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн, аюулгүй байдал хангаж ажиллаагүйн улмаас ийнхүү хүний аминд хүрсэн.