Улсын баяр наадамд барилдалгүйгээр бууж өгч, тахимаа өгсөн бөхчүүдийг албан ёсоор зодог тайллаа гэж үзэхээс өөр аргагүй юм. Учир нь монгол үндэсний бөхийн уламжлал, ёс жаяг нь өөрөө тийм юм билээ. Үндэсний бөхийн дүрмэндээ ч тодорхой заасан байдгийг бөхийн барилдааны хөлийн цэцээр ажилласан, улсын харцага Д.Сэрээтэр гуай тодорхой ярьсан байна