Нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн санд 48,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна. Үүнээс нийслэлийн 9 дүүрэгт хувиарлалт хийж, тохижилтын ажлын жагсаалтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээн авч байгаа юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ жилээс эхлэн дүүргүүдийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг шинэчилж, иргэдийн оролцоотой, тэдний санал ,санаачилгаар хийгдсэн