Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр манай улсын зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн нөгөөдөр эх орноосоо мордох гэж байна. Тэд өнгөрсөн баасан гарагт жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн байна. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн захирагчаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн