Польш улсын Торун хотноо хөнгөн атлетикийн Мастерсын ДАШТ явагдаж байна. ДАШТ-д өдгөө 85 настай Цэрэнгийн Раднаа гуай 400 м гүйлтэнд дэлхийн рекордыг эвдэж дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болжээ. Түүний үзүүлсэн амжилт 1:20.65 мөн Дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн аж. Мөн манай баг тамирчид 3 мөнгөн медалийн эзэн болсон байна.