Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа АТГ-т шалгагдаж дуусаагүй байхад ахлах зөвлөх Л.Гансүх нь төсвийн мөнгө завшсан хэрэгт холбогдон шалгагдаж эхлээд байна. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах газрын албаны дарга Д.Амарбат баасан гарагт мэдээлсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гэр хорооллын иргэдэд зориулсан “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр